Гэрийн утсаа зөвхөн гэртээ биш, энд тэндгүй ашиглах эрх чөлөөг мэдэрч, зурагтаараа “Youtube”-д холбогдож, цэнхэр дэлгэцээр юу гарч байгааг биш юу хүсэж буйгаа үзэх боломжийг ашиглан, Монголын болон дэлхийн шилдэг кинонуудыг видео сангаас хүлээж авч, 3D болон HD сувгийн гайхамшгийн мэдрүүлж, интернэттэй л бол IPTV-г хүссэн газраа, дурын төхөөрөмжөөр хүлээн авч үзэх боломжтой “NOW” онлайн телевизийг нэвтрүүлсэн нь амьдралыг тань амттай болгоход зориулсан бидний эхний бэлэг байв. “СКАЙМЕДИА”-тай холбогдсоноор зурагт тань зөвхөн телевизийн нэвтрүүлэг дамжуулдаг дөрвөлжин хайрцаг байхаа больж, банкны үйлчилгээ, твитерийн жиргээ багтсан “шидэт хайрцаг” болсныг ч бас та мэдэрсэн байх.
Бидэнтэй нэгдэхийг хүссэн СКАЙМЕДИА гурвалсан үйлчилгээний шинэ хэрэглэгч бүртээ төхөөрөмжийг 100% хөнгөлөлттэй үнээр авах боломжоор бэлэг барьж байна.
Үйлчилгээний багцуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах болон захиалга өгөхийг хүсвэл манай цахим хуудсанд эсвэл 7676 9000 дугаарт холбогдоно уу.