“Нөлөөллөөс дээгүүрт” нэгдсэн залуус гишүүнчлэлийн карттай болно

0

“Нөлөөллөөс дээгүүрт” нэгдсэн залуус гишүүнчлэлийн карттай болно“Татар” хамтлаг энэ жил 10 нас хүрнэ. Тэд 10 жилийн ойгоо хамтлагаараа тэмдэглэхээсээ илүүтэй нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр “Нөлөөллөөс дээгүүрт” архины эсрэг аяныг өрнүүлэн  нийслэлчүүдтэй уулзаж байгаа. Залуусыг нэгтгэн, сэтгэлгээний өөрчлөлтийг уриалж байгаа тэд анх байгуулагдсан цагаасаа л “Бусдын хайрыг хүндэл”, “Битгий том толгой гарга”, “Хүн хүнээрээ бай” хэмээн нийгэмд, залууст өөрсдийн дуу хоолойгоо хүргэсээр ирсэн. Харин энэ удаад тэд илүү өргөн хүрээнд бодит хувь нэмэр оруулахаар бусдыгаа уриалан дуудлаа. “Татар”-чуудын аяны давалгаа хэдийнэ хүчээ авч, өнөөдөр үндэсний хөдөлгөөн болтлоо өргөжиж, 20 мянган залуусыг эгнээндээ нэгтгэжээ. Залуус залуусаа ийн дэмжиж байна. 

“Татар”-чууд “Нөлөөллөөс дээгүүрт” нэртэй шинэ цомгийн орлого, нийслэлийг тойрон хийж буй тоглолтоосоо цуглуулсан хандиваа архины эсрэг, хүчирхийллийн эсрэг  үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудад 100 хувь хандивлаж байгаа бөгөөд залуусыг залхуурлаас ангид байхыг уриалснаараа ийн үлгэр жишээ болж байна. 

Тэгвэл үлгэр жишээ залуус өнөөдөр бас нэгэн бэлэг задаллаа. Тэд “Нөлөөллөөс дээгүүрт” аяныг дэмжсэн 20 мянган гишүүндээ өөрсдийн фэн клубынхэнд олгодог “Гишүүнчлэлийн карт”-аа бэлэглэхээр шийдвэрлэжээ. 

Тэд энэ талаар өнөөдөр “Монгол ньюс” төвд мэдээлэл хийсэн бөгөөд тэдэнтэй нэгдэхийг хүссэн хэн хүний өмнө ийнхүү гишүүнчлэлийн эрх нээлттэй нээлттэй болж байна. Олон боломж олгох “Гишүүнчлэлийн карт”-ыг дүүрэг бүрт байрлаж байгаа тэдний фэн клубт бичиг баримттайгаа очиж, үнэ төлбөргүй авах боломжтой гэнэ. 

“Татар”-ын гишүүнчлэлийн карттай болсноор шинэ цомог, шинэ тоглолт бүрт урамшуулал эдлэхээс гадна “Skytel”-ийн D20 дугаарыг хямдралтай үнээр буюу 1000 төгрөгөөр авах боломжтой болох юм байна. Шинэ мэдээ дуулгахад, тэд мөн өнөөдөр долдугаар сарын 5-нд “UB Palace”-ын “Open air” тоглолт хийх болсон тухайгаа албан ёсоор зарласан юм. “Татар” хамтлаг болон тэдний дэмжигчдэд амжилт хүсье.



0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *