Дэлхий ертөнцөд хүн төрөлхтөн үүсэн бий болж, өөрсдийн соёл, түүхийг бүтээх явцдаа үй олон хууль цааз, хориг цээрүүдийг үүсгэсэн. Улс орон бүр, тухайн соёл бүхэн өөрийн гэсэн ёс заншил, уламжлал, хууль дүрмүүдтэй. Мэдээж хэрэг энэхүү зан заншил, уламжлал, хууль дүрмүүд нь нийгмийн сайн сайхан, амар тайван байдлын төлөөнөө бий болсон нь эргэлзээгүй ч зарим нь үнэхээр хөгийн, хачин жигтэй байдаг байна.
1. Канадад хөлд оруулагчийг хориглодог
Хөлд оруулагч нь хүүхдийн яс, үе, булчингийн хэвийн хөгжлийг саатуулдаг. Хэрвээ айлд хөлд оруулагч байгаа нь тогтоогдвол уг гэр бүлд 100,000 долларын торгууль ноогдуулах тэр ч бүү хэл 6 хүртэл сараар хорих шийтгэл оноодог байна.
2. АНУ-ын Айова мужид танихгүй хүн рүү нүд ирмэхийг хориглодог
3. Оклахомад нохойныхоо нүүр рүү зангах хориотой
Нохойныхоо нүүр рүү зангасан хүмүүсийг торгох эсвэл хорьдог.
4. Австралид эрчүүд олом, бүчгүй даашинз өмсөж болохгүй
Мельбурнд эрчүүд олон нийтийн газарт олом, бүчгүй даашинз өмсөх нь хууль бус.
5. Италийн Капри арал дээр хэт чанга дуу гаргадаг гутал өмсөхийг хориглодог
Капри арал дээр очсон жуулчид хэт чанга дуу гаргадаг углааш өмссөнөөсөө болж баривчлагдаж байсан. Энэ хориглолт нь олон нийтийн амар тайван байдлыг хамгаалахад чиглэсэн гэнэ.
6. Теннессид Netflix-ийн нууц үгээ солилцохыг хориглодог
2011 онд Теннесси мужийн захирагч Netflix гэх мэт энтертайнмент үйлчилгээний нууц үгээ солилцохыг хориглосон. Энэ нь хулгайн гэмт хэрэгтэй адилд тооцогддог.
7. Сингапурт бохь зажлахыг хориглодог
Сингапурт бохь зарах, зажлахыг хориглодог. Гудамжинд бохио хаясан хүнийг 500 доллараар торгодог.
8. АНУ-ын Делавэр мужид эмэгтэй хүн эрэгтэй хүнд гэрлэх санал тавихыг хориглодог
9. АНУ-ын Алабама мужийн гудамжинд нусаа нийх хориотой
Алабамагийн гудамжинд нусаа нийх, хамраа ухахыг хориглодог.
10. АНУ-ын Флоридад гэрлээгүй эмэгтэй Ням гаригт шүхрээр үсрэхийг хориглодог
Ганц бие, салсан, бэлэвсэн эмэгтэйчүүдийг Ням гаригт шүхрээр үсрэхийг хориглодог ба энэхүү хоригийг зөрчигчдийг торгууль эсвэл шорон хүлээж байдаг.
11. Италийн Эболид жолооны ард үнсэлцэхийг хориглодог
Хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэл дотор үнсэлцэх нь хориотой. Хоригийг зөрчсөн хүн 500 гаруй еврогоор торгуулдаг.
12. Вашингтонд муухай, царай муутай морь унах хориотой
Вашингтон мужийн Вилбур хотын олон нийтийн газарт царай муутай, муухай морь унахыг хориглодог.
13. АНУ-ын Нью Жерсид зоогийн газарт шөл чанга сорж ууж болохгүй
14. Америкийн Юта мужид цаасан уутанд хийл хөгжим хийхийг хориглодог
Энэ мужийн Солт Лейк хотын гудамжаар хийл хөгжмийг цаасан уутанд хийгээд явж болохгүй.
15. Барбадост өнгөлөн далдалсан буюу камуфляж хувцас өмсөх хориотой
Хэрвээ та Барбадосын зэвсэгт хүчин эсвэл хар тамхины эсрэг тэмцдэг байгууллагын гишүүн биш л бол ийм хувцас өмсөж болохгүй.
16. Канадын Альбертад олон нийтийн газарт хашхирч болохгүй
Табер хотод гудамжинд хашхирсан хүнийг 150 доллараар торгодог.
17. Саудын Арабт олон нийтийн газарт хөгжим сонсох нь хууль бус
Эндхийн сургууль, коллежид хөгжмийн хичээл заадаггүйгээс гадна олон нийтийн газарт хөгжим сонсох боломжгүй.
18. Германд хэрвээ хурдны зам дээр машины чинь шатахуун дуусвал торгуулна
Хэрвээ та хурдны зам дээр давхиж явтал шатахуун чинь дуусчихвал бусад зорчигчдод аюул учруулсан гэгдэн торгуулна.
19. Хятадад эрх мэдэлтнүүдийн зөвшөөрөлгүйгээр төрөл арилжихыг хориглосон
Хятадын засгийн газар эрх мэдэлтнүүдийн зөвшөөрөлгүйгээр Түвдийн буддистуудыг төрөл арилжиж, дахин төрөхийг нь хориглосон.
20. Румыньд үгийн наадам тоглох хориотой
1980 онд Румыний ерөнхийлөгч Nicolae Ceaușescu ‘хэт ухаалаг’, ‘хорон санаа’-тай гэсэн шалтгаанаар энэ тоглоомыг хориглосон.
21. Филиппиний Манилад жүжигчин Claire Danes хууль бус
1999 онд жүжигчин Claire Danes тус улсад Brokedown Palace киноны зураг авалтанд оролцож байхдаа Манилагийн сурвалжлагчид ‘жоом үнэртсэн, хаа сайгүй харх гүйлдсэн’ хэмээн хотыг нь муулснаас эрх баригчид түүнийг тус улсын нутаг дэвсгэрт хөл тавихыг хориглосноор барахгүй түүний тоглосон кинонуудыг ч хоригложээ.
22. АНУ-д Furby цахилгаан робот тоглоомыг тагнуулын зорилготой хэмээн хориглосон
90-ээд оны сүүлээр зэгсэн алдаршсан Furby тоглоомыг тус улсын Үндэсний Аюулгүй байдлын Агентлаг утасны яриаг замаас нь сонсож чадна хэмээн хориглосон. Хожим нь уг тоглоом тагнуулд тохиромжтой биш гэдэг нь тогтоогдсоноор энэ хориг цуцлагдсан байна.
23. Франц улсад өдрийн хоолны үеэр кетчуп идэх хориотой
Сургууль, коллежид оюутнууд өдрийн хоолны үеэр кетчуп идэхийг хориглодог. Энэхүү хориг нь элсэн чихрийн хэрэглээг багасгах түүнчлэн уламжлалт хоолыг хамгаалах зорилготой аж. Дашрамд дурдахад АНУ-ын хувьд кетчуп нь хүнсний ногоонд тооцогддог.
24. Энэтхэгт гадныхныг үдэшлэгт урихыг хориглодог
Карнатакагийн засгийн газар саяхан гадны зочдыг нийгмийг хамарсан үйл явдал, үдэшлэгт урихыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Хэрвээ урих шаардлагатай бол дүүргийн захиргааны газраас зөвшөөрөл авах ёстой юм байна.
25. Их Британид эмнэлгийн ажилтнууд ажил дээрээ цай уухыг хориглодог
Лейчестер хотын гурван эмнэлэгт шаргуу ажиллах эрчийг бууруулна гэж үздэгээс эмнэлгийн ажилтнуудыг цай, кофе болон түүний төрлийн уух юм уухыг хориглодог байна.
26. Бурунди улсад найзуудтайгаа гүйхийг хориглодог
Бурунди улсын нийслэл Бужумбура хотод 2-оос дээш тооны хүмүүс хамтдаа гүйхийг хориглодог. Учир нь үүнийг бослого, үймээн гэж үздэг.
27. Америкийн Вермонтод эмэгтэйчүүд хиймэл шүд зүүх хориотой
Вермонтод эмэгтэйчүүд хиймэл шүд зүүхийн тулд нөхрөөсөө зөвшөөрөл авсан бичигтэй байх ёстой аж.
28. Умард Солонгост хөх жинс өмсөж болохгүй
Умард Солонгос нь АНУ-тай дайсагнадаг учир жинс өмсөхийг хориглодог байна.
Зочин
2015/03/26 at 14:52
paaa 100.000$ oor torgono genu arai yuma
Zochin
2015/03/26 at 15:20
Mongold tamhiig gadaa tatah ortsond tatah yor ni haana ch tatah horoitoi gertee l tatna es buguus torguulna tusgai tamhinii tseg ch bgvi