Бидний олонхид сар руу аялахаар сонгогдсон НАСА-гийн сансрын нисгэгчдийн дунд багтах боломж огт олдохгүй. Гэхдээ жинхэнэ сансрын нисгэгчдийн өмсдөг өмсгөлтэй адилхан харагдах өмсгөл өмсөөд, өөрийгөө сансрын нисгэгч хэмээн мэдрэх боломж бий. SpaceLife хүрэм нь сансрын нисгэгчдийн өмсдөг сансрын өмсгөлийн жинхэнэ бус хуулбар юм.
Хүрэмний гадна талыг гэрэл ойлгохын хамт усны хамгаалалттай 210D trilobal nylon oxford fibre хэмээх материалаар тусгайлан бүтээжээ. Харин дотор талыг туйлын бат бөх бөгөөд цаг агаарын нөхцлөөс үл хамааран уян хатан байдаг неопрен материалаар хийсэн байна. Энэхүү хүрэмний хамгийн гол онцлог нь сансрын нисгэгчдийн хувцсанд байдаггүй чанга яригчтай явдал аж.
Хүрэмний юүдэн малгайнд байрласан чанга яригчаар уг хүрмийг өмссөн хүн дуртай дуугаа сонсох боломжтой юм. Мөн хүрмэнд суулгасан микрофон нь “Houston there is a problem” гэх мэт алдартай хэлцийг давтан хэлэх боломжийг олгож байгаа ажээ. Мөн үүнийг гэртээ оройтож очих нь гэдгээ мэдэгдэхэд ч ашиглаж болох юм.
Үнэтэй материалаар хийгдсэнээс гадна хараа булаам загвартайгаар бүтээгдсэн энэхүү хүрэм 1,840 долларын үнэтэй байх гэнэ.