2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас

0

Дэлхий ертөнц даяараа 2015 оны босгыг алхахад хэдхэн цаг үлдээд байгаа энэ үед улирч буй 2014 онд худалдаанд гарсан хамгийн шилдэг ухаалаг гар утаснуудыг эргэн харахад үнэхээр тохиромжтой цаг мэт. 2014 он Samsung, HTC зэрэг олон гар утас үйлдвэрлэгчдийн хувьд өсөлт дэвшилттэй жил байсан гэдгийг бид бүхэн мэдэх билээ. Дараах жагсаалтаас та шинэ оны эхний өдрүүдэд худалдан авах ухаалаг гар утасныхаа сонголтыг хийх боломжтой юм.

HTC One (M8)2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 1

Анхны HTC One (M7)-гийн залгамжлагч байдлаар 3-р сард худалдаанд гарсан энэхүү гар утас нь сайжруулсан 2.3GHz процессор, илүү том 5,5 инчийн 441 PPI дэлгэцээр тоноглогдсоноос гадна ар талдаа HTC-гийн шинэ хос мэдрэгч бүхий Duo камертай.

Samsung Galaxy S52014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 2

Samsung компаний 2-р сард танилцуулсан Galaxy ухаалаг гар утасны цувралын залгамжлагч энэ ухаалаг гар утас 5,1 инчийн 1080p дэлгэцтэй. 2014 оны хамгийн шилдэг ус болон тоос шорооны хамгаалалттай гар утас гэдгээрээ алдартай.

Microsoft Lumia 9302014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 3

Nokia брэндийн Microsoft Lumia 930 гар утасны хамгийн онцлууштай онцлог нь хэрэглэгч өөрийн хүссэнээр тохируулж болох Windows Phone 8.1 үйлдлийн систем юм.

LG G32014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 4

2014 оны эхний хагаст худалдаанд гарсан LG G3 нь 5,5 инчийн бүрэн HD дэлгэцтэй. Металлик арьс хэмээн нэрлэгдсэн сэв зурааснаас хамгаалагдсан гадаргуу бүхий поликарбонат материалыг их биедээ ашиглажээ.

Sony Xperia Z32014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 5

2013 оны Xperia Z2-ын залгамжлагч болон гарсан энэ утас өмнөх загвараасаа жижиг, нимгэн, хөнгөн боловч дэлгэцийн хэмжээ нь адил. S5-тай адил ус болон шороо тоосны хамгаалалттай энэ гар утас мөн microSD нэмэлт слоттой.

Motorola Droid Turbo2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 6

Moto X-тэй адилын дээр 21 мегапикселийн камер, нэг удаагийн цэнэглэлтээ 48 цаг барих 3,900mAh батерей бүхий энэ гар утас 2.7GHz Qualcomm Snapdragon 805 процессор, 3GB-ын RAM, 32GB эсвэл 64GB дотоод санах ойн сонголттойгоор худалдаанд гарчээ.

Apple iPhone 6/ 6 Plus2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 10

9-р сард худалдаанд гарсан Apple компаний iPhone 6/ 6 Plus загварууд нь гарцаагүй шилдэг ухаалаг гар утасны жагсаалтанд багтана. 5,5 инчийн дэлгэцтэй Plus, 4,7 инчийн iPhone 6 энэ хоёр ухаалаг гар утаснууд нь том гар утаснуудыг нэг гарт барьж ажиллахад хялбар байхаар бүтээгджээ.

OnePlus One2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 7

Матигар хэлбэрийн хар өнгөтэй пластик хавтан бүхий 5,5 инчийн дэлгэцтэй энэ гар утас нь LG G3-тай харьцуулахад илүү хүнд бөгөөд том. quad-core 2.5GHz Snapdragon 801 процессор, 3GB RAM болон ар талдаа 13-мегапиксел Sony Exmor мэдрэгчтэй.

Google Nexus 62014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 11

Google-ын Android OS үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн Lollipop хувилбарыг дэмжиж ажилладаг анхны утас байсан.

BlackBerry Passport2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 8

453PPI, 4,5 инчийн 1,440 x 1,440 пикселтэй дэлгэцтэй энэ утас ар талдаа 13 мегапиксел камертай.

Motorola Moto G2014 онд худалдаанд гарсан шилдэг 11 ухаалаг гар утас 9

Анхны 4G тоноглолтой Moto G гар утас нь 5 инчийн 720p дэлгэц, хос чанга яригч, хос SIM оролт, microSD нэмэлт оролт, 1.2GHz хос цөмтэй CPU-тэй.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. lol

    2015/01/01 at 16:38

    Sony Z3-ийг S5 тай адил ус тоосны хамгаалалттай гэдэг чинь юу гэсэн үг вэ. Samsung S5 л Sony Xperia-тай адил хуулбарласан шд. COPY PASTE

  2. Зочин

    2015/01/01 at 16:42

    HTC one m8 hamaagui iluu yum Samsung S5 iphone zereg capitautasnuudas iluu iluu

  3. Зочин

    2015/01/01 at 16:44

    Tiim yum shig bn Apple in Tim Cook uuruu helj bsn bid nar shine zuil hiigeeguie busdiin zuilig saijruulsn gj bsn

  4. Dawaadorj Lhagwajargal

    Dawaadorj Lhagwajargal

    2015/01/01 at 21:56

    s5 bdgiin bna kk

  5. Dawaadorj Lhagwajargal

    Dawaadorj Lhagwajargal

    2015/01/01 at 21:56

    s5 bdgiin bna kk

  6. Dawaadorj Lhagwajargal

    Dawaadorj Lhagwajargal

    2015/01/01 at 21:56

    s5 bdgiin bna kk

  7. Dawaadorj Lhagwajargal

    Dawaadorj Lhagwajargal

    2015/01/01 at 21:56

    s5 bdgiin bna kk

  8. Dawaadorj Lhagwajargal

    Dawaadorj Lhagwajargal

    2015/01/01 at 21:56

    s5 bdgiin bna kk

  9. Dawaadorj Lhagwajargal

    Dawaadorj Lhagwajargal

    2015/01/01 at 21:56

    s5 bdgiin bna kk

  10. Зочин

    2015/01/02 at 10:11

    Сэтгэгдэл *apple yamagt shildeg n

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *