Английн хөл бөмбөгийн ертөнцийн домог болсон баг Манчестер Юнайтедын ахлах дасгалжуулагч Алекс Фергюсон нь бүх цаг үеийн хамгийн агуу 50 дасгалжуулагчдын тэргүүн эгнээнд бичигддэг шилдэг дасгалжуулагч билээ. Улаан чөтгөрүүдтэй хамт 26 жил ажиллахдаа Премьер Лигийн 13 удаагийн, УЕФА-гийн аваргуудын лигийн 2 удаагийн нийт 38 цом шагналыг хүртсэн, 71 настай энэ эрхэм энэ сарын 8-ны өдөр Манчестер Юнайтед багийн дасгалжуулагчийн албанаас бууж, тэтгэвэрт гарч буйгаа албан ёсоор мэдэгдсэн байна.1986 оны 11-р сараас эхлэн Улаан чөтгөрүүдийн дасгалжуулагчаар ажиллаж ирсэн тэрээр хэдийгээр дасгалжуулагчийн албанаас тэтгэвэртээ гарч байгаа хэдий ч клубын эрхлэгч, бие төлөөлөгчөөр үлдэх болно гэдгээ ч хэлжээ. Британий үндэсний өдөр тутмын сонин энэ явдлыг ‘эрин үеийн төгсгөл’ хэмээн нэрлэсэн бол УЕФА-гийн ерөнхийлөгч Мишель Платини Фергюсоныг ‘жинхэнэ урьдчилан харагч’ байсан хэмээсэн байна. Британий ерөнхий сайд Дэвид Кэмерон ‘Британий хөл бөмбөгийн түүхэн дэх сод хүн’ гэсэн тодорхойлолтыг Алекс Фергюсонд өгсөн ба энэ гайхалтай хүний амжилтын замнал дахь хамгийн хурц тод, гэрэлтэй үеүдийг харуулсан гэрэл зургийн багцыг үзэгч та бүхний өмнө дэлгэж байна.

Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



