Та шампунийн сурталчилгаа дээр гардаг шиг үсээ ургуулах гэж оролдож байсан уу? Энэ амаргүй замыг та мэдэх бол тус нийтлэлд зайлшгүй багтах ёстой хүн байна. Учир нь эдгээр хүмүүс маш их тэвчээр, эр зориг, сэтгэлийн хат гаргаж байж л ийм үр дүнд хүрчээ.
Үсээ ургуулах – хэдэн жилийг туулах урт удаан хүлээлт юм. Үүний зэрэгцээ үсэндээ уйгагүй арчилгаа тавих хэрэгтэй, зөв самнаж угааж байх ёстой болно. Эс бөгөөс тавьсан зорилгодоо хүрч чадахгүй. Урт үстэй явна гэдэг бас тийм ч тухтай зүйл биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Гоо сайхан золиос шаарддаг зүйл шүү дээ.
Урт үстэй гүнжтэй зүйрлэмээр азтай хүмүүсийг танд сонирхуулахаар бэлдлээ.
Дээд зэргээр арчилсан, торго шиг намирах үс
Шаргал үст Рапунзель
Залуу 16 жилийн турш үсээ ургуулжээ
Үсчин дээр ганц ирээд л ийм дред хийлгэнэ гэж байхгүй. Байнга засаж арчилж байх ёстой. Ингэж чадсан тохиолдолд л өдий зэрэгтэй харагдана даа.
Би 10 гаруй жил үсээ тайруулаагүй. Хүссэн уртдаа сая л нэг юм хүрлээ дээ
Миний замбараагүй үс
Арслангийн сүр
Энэтхэгт амьдардаг Пранав Бижи гэх энэ залуу дөрвөн жил үсээ ургуулахын зэрэгцээ гайхалтай арчилж чаджээ. Эхлээд бүх үсээ хуссаныхаа дараа хэв маягаа эрс өөрчлөхөөр шийдсэн гэдэг. Үсээ засуулахаа больж арчилгааны бэлэн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахыг хичээжээ. Өөрийн үсний онцлогт тохирсон зөв шампунь, ангижруулагч олж чадсаны ачаар л ийм үр дүнд хүрлээ гэж тэрээр ярьдаг.
Марья үзэсгэлэн бүсгүй минь
Урт үстэй эрэгтэй хүн шийдэмгий харагддаггүй гэж хэн хэлсэн юм бэ?
Ийм урт гэзгийг зохих ёсоор арчлахад ямар их цаг зарцуулдаг бол?
Netflix-ийн шинэ цувралаас санаа аваад өөрийгөө Уэнсдэйтэй адилхан болголоо
Гүнж гэхгүй өөр юу гэх юм бэ?
Үнэхээр гоё буржгар үс юм
Ийм урт гэзгийг самнахад тусгайлан цаг гаргана. Ийм гоо үзэсгэлэнд цаг гаргахаас ч өөр яалтай билээ
Үс биш, алт гэмээр юм
Зарим нэг залуус өтгөн үсээрээ гайхуулна
Алдартай блогер Мария Добро мөн урт үсээрээ дутахгүй гайхуулахаар болжээ
Мариягийн үс зөвхөн уртаараа гайхагдаад зогсохгүй мөн өнгөөрөө ч гайхагдана. Энэ үснийхээ ачаар блогер бүсгүй Ариэль хочтой болсон. Диснейн алдартай лусын дагинатай адилхан байгаа биз дээ?
Араатны хаан мэт л…
Эндээс та бүхэн урт үснээсээ зоригтой салж, өөрийнхөө хэв маягийг эрс өөрчилж чадсан залуучуудын зургийг сонирхоорой.