Хэрэглэсэн дүрдэг цайгаа хаяхын оронд пааран дээрээ тавихад, хэдхэн минутын дараа үр дүнг нь мэдрэх болно

0

Бид өдөрт багаар бодоход нэг аяга цай уудаг. Амтыг нь мэдэрч уугаад жижигхэн дүрдэг цайгаа бодох зүйлгүй хаяж орхино. Ингэмээргүй л байгаа юм. Дүрдэг цайг ахуйн хэрэглээнд ашиглах бүрэн боломжтой. Үнэхээр ашиг тустай эд.

© Pexels

Дүрдэг цайг яаж дахин ашиглаж болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

 

Дүрдэг цай

Өглөө босоод аяга шинэхэн цай уух сайхан. Гэхдээ өнөөдөр бид энэ тухай ярих гэсэнгүй. Харин хандалсан цайгаа хаядаг зуршлын тухай ярих гэж байна. Таны гэрт гайхалтай нөлөө үзүүлж чадна шүү. Чухам ямар ид шид вэ? За, эхэлцгээе.

© Pexels

Цайгаа хандалсны дараа ашигласан дүрдэг цайг хатаана. Дараа нь пааран дээрээ тавиарай. Яах гэж тэр вэ? Гэрийн үнэр сэргээх хямдхан бөгөөд үр дүнтэй үнэртүүлэгч болно.

Гал тогоо байсхийгээд л эвгүй үнэртэй болчихдог. Байгалийн гаралтай ийм үнэртүүлэгч асуудлыг шийдэх ажээ. Хатсан цайны ханд өөртөө эвгүй үнэрийг шингээж чадна. Цайн дээрээ хэдхэн дусал эфирийн тос дусаавал бүр ч янзтай. Илүү зардал гаргахгүйгээр гэрээ анхилуун үнэртэй болгож чадна. Гэхдээ ашигласан дүрдэг цайны хэрэглээ үүгээр ч дуусахгүй.

© Depositphotos

 

Үнэр шингээнэ

Дүрдэг цай өөртөө эвгүй үнэрийг шингээдэг гэдгийг мэдэж авсан. Тийм учраас төрөл бүрийн зорилгоор ашиглаж болох нь. Жишээ нь, хатсан дүрдэг цайг гутландаа хийгээд халуун газар хонуулаарай. Өглөө босоход гутлын эвгүй үнэр, чийг бүрэн арилсан байх болно. Үнэтэй ямар ч бодис хэрэггүй.

Мөн дүрдэг цайг хувцастай шүүгээнд орхиж болно. Шүүгээнд ямар ч эвгүй үнэр гарахгүй. Үндсэн зарчмыг ойлгосон гэж найдаж байна. Хаа нэгтээ эвгүй үнэртэж л байвал тэнд дүрдэг цай тавь.

© Freepik

 

Толбо арилгана

Цай нь хоолны саванд тогтсон толбыг үр дүнтэй арилгадаг. Үүний тулд уусмал бэлдэнэ. Халуун устай саванд дүрж ашигласан хэдэн цай хийж хандлаад уусмалыг цэвэрлэх саванд хийнэ. Бохирдлоос шалтгаалж хэдэн цаг байлгана. Цай тосны толбыг уусгаж савыг цэвэрлэхэд илүү хялбар болгодог.

Мөн цайгаар модон эдлэл цэвэрлэх боломжтой. Дүрдэг цайг халуун усанд хийгээд хэсэг орхиж хөргөөрэй. Дараа нь зөөлөн алчуурт цайны хандыг шингээж модон тавилгаа арчина. Зөвхөн бохирыг арилгаад зогсохгүй мөн өнгийг нь ч сэргээж өгөх ажээ.

© Depositphotos

 

Тасалгааны цэцэг

Жижигхэн дүрдэг цай – тасалгааны цэцгийн хувьд гайхалтай бордоо болно. Уутанд байсан цайг цэцгийн хөрсөнд тарааж хийгээд услахад л хангалттай. Таны хайртай цэцэг танд талархаж хурдацтай ургах болно.

© Depositphotos

Дүрдэг цай ахуй амьдралд ямар хэрэгтэй болохыг бид мэдэж авцгаалаа. Шууд хаях хэрэггүй нь ойлгомжтой. Бидний өгсөн зөвлөгөө ахуй амьдралд тус болж бага ч гэсэн мөнгө хэмнэхэд тусална гэж найдаж байна.

15
БахархмаарБахархмаар
10
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Нямаа Нямка

    Нямаа Нямка

    2022/12/27 at 18:17

    Би ганцхан хөргөгчиндөө зүүчихдэг байсан олон ашигтай байж мэдлээ баярлалаа.

  2. Чулуунзагд Батсүх

    Чулуунзагд Батсүх

    2022/12/27 at 18:24

    Баярлалаа

  3. Duurnee

    2023/01/26 at 17:09

    Баярлалаа. Одоо цайгаа дүрээд хаяхгүй ээ😅

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *