Цахим ертөнцөд дөрвөн жуулчин жижиг шилтэй бурбон тулгаж байгаа нэгэн гэрэл зураг эрчимтэй тархаж эхэлжээ. Энэ гэрэл зургийг харангуут өөрийн эрхгүй эргэлзэж эхэлнэ: шилтэй аpхи дөрөв, гэтэл гурван гар байв. Нэг гар нь хаашаа алга болов?
Нэг шилтэй аpхийг сайтар дагуулж харвал бээлий байгааг анзаарна, цаашлаад харахаар юу ч харагдахгүй. Ийм зүйл байж болно гэж үү? Хариулт маш тодорхой: хамаг учир камуфляж буюу далдлалтын хувцсанд байна.
“Тангараглая, бид энд дөрвүүлээ байгаа шүү” – гэж гэрэл зургийн эзэн бичжээ. Тэгвэл дөрөв дэх гар нь хаана байна?
Өнгөлөн далдлалтын хувцастай гарыг гэрэл зургаас олж харахад танд хэдхэн секунд л хэрэгтэй. Гэхдээ тэр хооронд та бүр эргэлзэж орхисон нь үнэн биз?
Гэрэл зургийн учрыг олж чадаагүй бол танд туслах зорилгоор илүү ойлгомжтой дүрсэлж өгье
Таны анзаарч чадаагүй цорын ганц далдлалтын хувцас бас биш юм аа.
Юу эсийг далдлалтанд оруулж байгааг бас сонирхоцгооё!
Вирус шиг тархсан Твиттерийн пост-ын (164 мянган лайк цуглуулаад байгаа) доор өөр хэд хэдэн хуучны гэрэл зургуудыг мөн харж болно.
Энэ залуугийн хөл хаана байна?
Энд бас асуудалтай байгааг харж байна уу?
Сайн далдлалтын хувцас эмээгийн буйдан дээр ч үүргээ гүйцэтгэнэ
Тийм ээ, энд тэд дөрвүүлээ биш байжээ. Тэд тавуулаа байна!
Яалаа гэж дээ гэж бодож байгаа бол арын хэсэгт Араатныг фотошопоор нуусан байгааг та хар даа.
Далдлалтын хувцастай гарыг олж харснаас хойш харааны бяд шалгасан энэ тааврыг ч гэсэн амархан таах байх. Гэхдээ амаргүй таавар шүү. Бууж өгч л болохгүй юм шүү.