Оросын эсрэг намын удирдагч, улс төрч, хуульч болон авлигын эсрэг идэвхтэн Алексей Навальныйн эсрэг авсан арга хэмжээнээс болж, мянга мянган хүмүүс гудамжинд эсэргүүцлээ илэрхийлэн жагсаж байна.
Илүү тодорхой тайлбарлавал, олон нийтийн жагсаал болоход хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсний дотор Алексей Навальныйг хoрдуулж баривчилсан, Путины Засгийн газрын зүгээс зохистой хариу өгөөгүй болон Владимир Путины Оросын Идокопас тохой, Геленджик Урбан Округ, Краснодар Край гэх газрууд дахь оршин суух байруудтай холбоотой авлигын хэргийг сэжиглэн хэлэлцсэн “Путинд зориулсан ордон” гэх баримтат кино зэргийг дурдаж болно.
1-р сарын 23-ны өдрөөс хойш 100 гаруй хот суурин газруудад жагсаал зохион байгуулагдаад байгаа бөгөөд үүнд алдарт Якутскын Сибирь хот дахь жагсаал мөн багтаж байгаа юм – тухайн үед цаг агаар цельсийн -50 градусын хэм болж хүйтэрсэн нөхцөлтай байсан.
Бид та бүхэнд Орост болж буй эсэргүүцлийн жагсаалын ноцтой нөхцөл байдлыг харуулсан гэрэл зургуудыг хүргэж байна.
1. -50 градусын хүйтэнд Якутск хотын жагсаалд оролцож буй жагсагчид
2. Олон нийтийг хамарсан авлигын эсрэг жагсаал яг одоо Орост болж байна
3. Зоригтой эмэгтэйчүүд цaгдаагийн ажилтнууд болон шударга бус байдлын эсрэг бoслого гаргаж байгаа нь
4. Навальныйг сyллахыг шаардсан жагсагчид -50 градусын хүйтэнд Якутск хотод эcэргүүцлээ илэрхийлцгээжээ
5. Орос болж буй авлигын эсрэг хамгийн том жагсаалуудын нэг
6. Навальныйгийн “YouTube” дэх Путины гэрийн 00-ын сойз 600 долларын үнэтэй гэх бичлэгийг үзсэн хүмүүс жагсаалд оролцохдоо 00-ын сойз авчирцгаажээ
7. Хүмүүс тайван замаар жагсахыг хүссэн ч, Засгийн газар цагдаа нарт ард иргэд рүү дaйрах тушаал өгсөн нь шударга бус, байж боломжгүй шийдвэр байв
8. Москва хотын хувьд уг жагсаалд ойролцоогоор 40,000 гаруй хүн оролцож байгаа бөгөөд энэ нь бусад хотуудтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байна
9. Өнгөрсөн бямба гаригт эсрэг намын удирдагч Навальныйг шopонд хopьсныг эсэргүүцэж, Орос даяар болж буй жагсаалд оролцсон хүмүүс дундаас 2500 гаруй жагсагчдыг цагдаа нар барьж саатуулжээ
10. Бид дарангуйлалтай тэмцэх хэрэгтэй
11. Өнөөдрийн Орост болж буй жагсаалыг нэг зургаар илэрхийлвэл
12. Оросын 100 гаруй хот, суурин газар уг эсэргүүцлийн жагсаал эд өрнөж байгаа бөгөөд жагсаалд оролцогчдын тоо хотуудад харилцан адилгүй байгаа юм
13. Жагсаал дан ганц Москва хотод биш, Оросын 11 цагийн бүсчлэл бүхий газар нутагт үргэлжилж байна
14. Алексей Навальныйг дэмжих жагсаал Орос даяар өрнөж байна
15.
16.
17. Хяналтын бүлгүүдийн мэдээллээр сүүлд нэмж, 1300 гаруй жагсагчдыг цагдаа нар саатуулжээ
18. Оросын хойд хэсэгт орших Мурманьск хотод болж буй жагсаалын өнөөдрийн ирц өндөр байна
19.
20. Навальныйг дэмжигчид цaгдаа нарын эcэргүүцэлтэй нүүр тулгарчээ
21.
22.
23. Өчигдрийн жагсагчдын зарим зургуудаас
24. Алексей Навальныйг бapивчилсны дараа энэхүү жагсаал хүчээ авсан юм
25.
26.
Davka Davkaa
2021/01/27 at 14:58
ingj uls orniho tuluu tentsej bna shde
Siilegmaa Sarantuya
2021/01/27 at 18:04
Нэг хүний хэт эрх мэдэл, дарангуйлалд тэвчээр нь барагдаж бгаа нь.
Баточир Банк
2021/01/28 at 03:53
Оросууд зоригтой жагсаж чаддаг юм байна манайхан ч дээ …
Nurzedma Oyungerel
2021/01/28 at 09:42
l
Yadamsuren Enkhamgalan
2021/01/28 at 11:36
zov udirdaj chadaj baival gants baishin ju jum .bitgii tenegteed bai
Ганаа Гантуяа
2021/01/28 at 16:30
Ямар аймар юм бэ орос ах нар шийдсэн юм биш үү
Baynaa Baynaa
2021/01/29 at 01:24
Оросын залуучууд сэрлээ дээ.олон жил тахин шүтэх дээрээ туллаа.олон ч аавын хүү.ээжийн охин улс төрийн бодлогод нь халуун амиа алдлаа
Immortan Joe
2021/01/29 at 08:32
Ulsaa xugjvvleed mongo idxed yaadiin..manai lalaruud bish
Б. Эрдэнэ Баатар
2021/01/29 at 08:38
bid narch bas uls orniihoo toloo temtseh tsag ni bolson baihaa
Ulziihutag Amarjargal
2021/01/29 at 11:38
Баруунжсан эх орноо худалдсан эсвэл улс тѳрийн оноо авах гэсэн уйвагүй улс тѳрчдийн золиос болж ард түмэн хэлмэгдэж байна. Мэдээж орос ах нарын тср хү тэй учраас энэ барууны санхүүжүүлсэн жагсаалын эздийг олж тогтоох хүртэл ѳрнүүлж байгаад нам дарсан.
Ganzorig Tuwshinjargal
2021/01/29 at 14:38
Teneg ivanuud tegeed putiniig ungalaa geed navalniid uls ornoo avch yvah todorhoi tolovlogoo baigaamuu baruunii ornuudiin hool bolool duusah bhda
Hashalize Bat
2021/01/29 at 15:13
Ganzorig Tuwshinjargal Aidastai ugee ch helj chadadgu , bitvv awilgajsan , tusgai albaniihandaa chimeegui l aluulchdag ireeduid hench amidrahiig hvskv bh. Hangalttai haan shig bailaa odoo bolnoshd. Navalny uuruu zaawal bolno geegui zuerl undseer uurchluh Orosiin ard tumnii tewcheer aldarch bn
Otgonbat Otgoo Daram
2021/01/29 at 22:09
Суудлаа тавиад буугаачээ.ийм олон ард олон цугларч эсэргүүцэж бхд.
Orzel Aquila
2021/01/30 at 02:54
Жагсаал дуусчихсан биз дээ Орост