Биеэ хөгжүүлэх нас, гэрлэхэд тохиромжтой нас, мөнгө олоход тохирсон үе, тэр ч байтугай шинэ хэл сурахад тохиромжтой нас гэж байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг хийх чадвар болон хүний нас хоёр хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ нь амьдралын хэд хэдэн мөчлөг болон хуваагддаг байна. Ингээд бид өнөөдөр танд 7-48 насныхны хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.
Шинэ хэл сурах – 7 нас
Судалгаагаар 10 нас хүрэхээсээ өмнө гадаад хэл сурсан хүүхдүүд тухайн хэлээ илүү хурдан сурахаас гадна дуудлага сайтай болдог нь тогтоогджээ. Энэ бол насанд хүрсэн хүмүүс яагаад хэл сурч чаддаггүй уддаг болохын шалтгаан юм. Нэмж хэлэхэд гадаад хэл сурах хамгийн өндөр потенциалтай хамгийн сүүлийн нас бол 17, 18 нас юм. Үүнээс хойш хэл сурах чадвар буурч эхэлдэг байна.
Амьдралын сэтгэл ханамж – 23 нас
ХБНГУ-ын 23,000 хүний дунд явуулсан судалгаагаар тэдгээр хүмүүс амьдралынх нь сэтгэл ханамж хамгийн дэд цэгтээ хүрсэн насыг 23 болон 69 хэмээн хариулжээ. Хэрэв та аль хэдийн 23-аас дээш настай бол гуниглах ямар ч шалтгаан байхгүй. Зүгээр л дахин нэг тохиромжтой үеийг хүлээхэд л болно. Учир нь бид амьдралыг ямар нүдээр харж байгаагаас шалтгаалж аз жаргалтай байх эсэхээ шийднэ шүү дээ.
Эмэгтэйчүүдийн хамгийн дур булаам нас – 23 нас
“Dataclysm” номд бичсэнээр эрчүүд 20-иод насны эмэгтэйчүүдийг хамгийн дур булаам гэж боддог гэжээ. Хэдийгээр эрчүүд хөгширсөн байсан ч 20-иод насны бүсгүйчүүдийг сонирхсон хэвээр байдаг байна.
Булчингийн хүч – 25 нас
Ихэнх хүмүүс залхуурлаа янз бүрийн шалтгаанаар хаацайлдаг. Жишээлбэл, арай илүү залуухан байсан бол спортоор хичээллэх байсан юм. Одоо ч оройтчихлоо гэх мэт. Гэхдээ судалгаагаар булчингийн хүчний оргил үе 25 насанд дөнгөж эхэлдэг бөгөөд дахин 10 жил тэрхүү чадамжаа хадгалах боломжтой байдаг байна. Тиймээс өөрийгөө хөгширсөн гэж боддог хүмүүс яг одоо босоод дасгал хөдөлгөөн хийгээрэй. Дасгал хийхэд нас харгалзахгүйгээр үр дүн гарах боломжтой.
Гэрлэх хүнээ олох – 26 нас
Математикчид шийдвэр гаргах хамгийн төгс үе бол тухайн зүйлийнхээ 37 хувийг биелүүлсний дараах үе гэсэн байна. Тиймээс ямар ч хүмүүс 26 насандаа хамтран амьдрах хүнээ сонгох нь хамгийн зөв шийдвэр болдог аж. Тиймээс 20 насыг дөнгөж давсан ч ганц бие байна гэж гомдолдог хүмүүс одоо болих хэрэгтэй.
Шатар тоглох – 31 нас
Хэрэв та шатрын их мастер биш л бол 31 настай хүмүүстэй бооцоотой шатар тоглож болохгүй шүү. Учир нь судалгаагаар энэ насны хүмүүсийн тоглоомын чадвар хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг байна. Гэхдээ мэдээж байнгын бэлтгэл хийснээр та ямар ч өрсөлдөгчөө ялж чадна!
Царай таних – 32 нас
Хэрэв 30 гарсан ч шатар тоглодоггүй бол сэтгэлээр унах хэрэггүй 30-аад настай хүмүүст бас нэг гайхалтай чадвар байдаг. Судалгаагаар 30 нас давсан хүмүүсийн бусад хүний царайг таних чадвар хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг байна.
Эр хүний хамгийн өндөр цалинтай үе – 48 нас
Судалгаагаар 48, 49 настай эрчүүд хамгийн сайн мөнгө олдог нь батлагджээ. Тэдний цалин энэ насан дээр нь хамгийн оргил цэгтээ хүрдэг байна. Энэ насны амжилттай яваа Америк эрчүүд жилд дунджаар 95,000 доллароор цалинждаг.
Dyyrenhooson Bagshiinhair
2020/05/20 at 16:02
Heerhen baih bayan baih iamar baih ni sanaaniih odoo saihan engiin egel jiriin baih l trend bolood baindaa egel jiriin baih chini l hamgiin hetsuu ium baina.
Э.Од Баатар
2020/05/22 at 02:02
Солонго Б. чи минь хамгийн үзэгслэнтэй нь шүү
Цэцгээ Ганбаатар
2020/05/22 at 07:19
Шал утгагүй юм. Хүн бүр аль ч насан дээрээ хөөрхөн, дур булаам, хүсвэл шинэ юм сурах чадвартай.