Хятадад коронавирусын халдвар авч буй хүний тоо буурч байгаа бөгөөд Хятадын эрүүл мэндийн холбогдох байгууллагууд энэ бүхэн удахгүй дуусгавар болно гэдэгт итгэж байгаагаа мэдэгджээ.
3-р сарын сүүл гэхэд Ухань хотод Covid-19 вирусын халдвар авсан хүн шинээр нэмж бүртгэгдэхгүйгээр барахгүй, дэлхийн өнцөг булан бүр дэх улс орнуудад вирусын тархалт буурсан байна гэж Бээжингээс Хубэй муж руу коронавирусын тархалтыг судлахаар явсан 14 гишүүнтэй багийн ахлагч Zhang Boli хэлжээ.
Мөн тэрээр сарын дунд гэхэд Хубэй мужийн ойролцоох газруудад вирусын халдвар дахин шинээр бүртгэгдэхгүй гэж үзэж байгаагаа онцолсон байна. Түүний хувьд Тяньжинийн Уламжлалт Анагаах Ухааны Их сургуулийн захирал юм байна.
Харин ирэх 4-р сар гэхэд Хятадад, тэр дундаа Хубэй мужид амьдрал эргээд хуучин шигээ хэвийн үргэлжилнэ гэж үзжээ.
Түүний хэлсэн үгэнд үнэхээр итгэж болох бөгөөд Хятадын албаны эх сурвалжуудын өгч буй сүүлийн үеийн мэдээгээр Хубэй мужид өдрөөс өдөрт вирусын халдвар шинээр бүртгэгдэж буй тохиолдол буурч байгаа аж. Үүнд хилийн чанадаас ирсэн халдвар авсан жуулчдыг хамаатуулахгүй байгаа гэнэ.
Гэсэн хэдий ч дэлхий даяар вирусын халдвар хүчтэй тархаж, одоогийн байдлаар 95,000 гаруй хүн коронавирусын халдвар аваад байгааг ДЭМБ-ын зүгээс мэдээлсэн.
Мэдээж хэрэг вирусын тархалтыг зогсоохын тулд Хятадын Засгийн газар олон сая иргэдтэй хотуудад хорио цээр тогтоож, хатуу дүрэм журам сахиулсан гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.
Та энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ? Удахгүй дэлхий нийтээрээ энэ вирусыг зогсоож чадах уу?
Dorjsambuu Saraa
2020/03/07 at 22:43
Enkhtuvshin Khusaalai
2020/03/08 at 00:51
Ashgvideee
Г. Нарантуяа
2020/03/08 at 03:31
Сайхан мэдээ бна👍
Tsetseg Tsetsegee
2020/03/08 at 07:35
Ашгүй дээ
Tseemaa Tseemaa
2020/03/08 at 08:02
Хурдан л байгаасай даа
Tsogt Daagii
2020/03/08 at 09:20
Solongos Hyatad Japan 3 sain nuuj b.gaa Gol n ediin zasag daraa n hun geed b.gaa ulsuud shuudee
Chimegee Chimegee
2020/03/08 at 09:50
yg unen l bgaasai
Д. Тунгалагтамир
2020/03/08 at 12:39
Ariunaa Tsegmed
2020/03/08 at 13:25
бүгл тусаад дууссым байлгүй
Eenee Bat
2020/03/08 at 15:00
👍👍👍
Mishka Mashka
2020/03/08 at 15:22
Ashgvi de negch oron zvgeer bolj baiwal dagaad ursgalaaraa bvgdeeree zvgeer boloh baihaa
Batdulam Andagaa
2020/03/08 at 21:30
ashgui ashguipp
Bazar Myagmar
2020/03/08 at 21:48
Бүгдийг нь чад хийлгэсэн юм чинь яаж дахиж гарах юи бэ
Myagmar Semjid
2020/03/08 at 23:40
Яамай даа, аюулт өвчин намдах болтугай!
Byambaa Tungal
2020/03/09 at 03:36
bugdiig ni buudtsiim chin kkkk.za za toglosii shu
Ganbold Avirmed
2020/03/09 at 13:05
Манайх нээх үү
Аюуш Эрдэнэчулуун
2020/03/09 at 21:52
Хүн байгаа юму
Kathy Swan
2020/03/11 at 02:38
Iim khurdan uu. Ali esbel ubchin tsaa baikh khun baikhgui bolson uu medekhgui ch dee