АНУ-д марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол бүртгэгдлээ

0

Америкийн Колорадо мужид солилцооны оюутан марихуан хэрэглэсний дараа унаж тагтнаас унаж нас барсан нь тус мужид марихуаныг хуульчилснаас хойшхи анхны үхлийн тохиолдол болон бүртгэгджээ. 19 настай Levy Thamba нь өнгөрөгч 3-р сарын 11-ний өдөр Денвер зочид буудлын тагтан дээрээс унаж нас барсан байна. Тэрээр унахаасаа өмнө каннабисын хольцтой жигнэмэг идсэн байжээ. Үхлийн дараах шалгалтаар марихуанд мансуурснаас болсныг тогтоосон байна. Колорадо муж нь энэ 1-р сард марихуаныг зугаа цэнгэлийн зорилгоор хэрэглэх явдлыг зөвшөөрсөн Америкийн анхны муж болсон билээ. Одоогоор Вашингтон тэргүүтэй Америкийн 20 мужид марихуаныг эмчилгээний зорилгоор худалдаалахыг зөвшөөрдөг бөгөөд Вашингтон муж энэ оны сүүлээр хууль ёсны худалдааг танилцуулахаар зэхэж байгаа аж. Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Barack Obama марихуан нь архинаас аюул багатай ч аль аль зөв хэрэглээ биш болохыг анхааруулсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *