Ой санамж бол оюуны багтаамж ба мэдээ мэдээллийг хадгалж, санахад тусалдаг. Өөрөөр хэлбэл энэ бол цогц функц юм. Тэгвэл одоогийн нөхцөл байдалд энэ нь ээдрээтэй асуудал боловч, цaгдаагийн ажилчид аллaгын хоxирогч болж, амь насаа aлдсан хүмүүсийн ой санамжийг дахин сэргээдэг болох талаар “Daily Mail” эх сурвалжийн зүгээс мэдээлжээ.
Израиль дахь эрдэмтэд нэгэн чухал нээлтийг хийсэн байна: ой санамж онцгой бас цэвэр генийн ул мөр үлдээдэг. Судлаачдын үзэж байгаагаар тэдгээр генүүд бүхий ул мөрүүд нь хүнийг амь насаа алдсaны дараа ч хадгалагдаж үлдсэн байдаг аж.
Иймд технологийн дэвшлийг ашиглан хууль хяналтын байгууллагын ажилчид аллaгын хоxирогч болж амь насаа aлдсан хүний ой санамжийг дахин сэргээх боломжтой гэнэ. Нэг ёсондоо цaгдаа нар хоxирогчид ямар нэгэн зүйл тохиолдохоос өмнөх үеийг харж, юу болсныг мэдэж чадах юм.
“Энэ бол гайхалтай зүйл” хэмээн Бристол Их сургуулийн эрдэмтэн багш Клий Уарбартон хэлсэн ба түүний үзэж буйгаар хурдан хугацаанд ой санамжийг дахин сэргээх хэрэгтэй ба учир нь хүн амь насаа алдсанаас хойш ердөө хэдхэн минутын дараа уураг задарч эхэлдэг байна.
Энэхүү гайхалтай нээлтийг Иерусалим дахь Хебрью Их сургуулийн хэсэг судлаачид хийжээ. “Эрдэмтэн судлаачид тархи ой санамжийг мэдрэлийн эсүүдтэй хэрхэн холбогдож, хадгалдаг болохыг мэдэхийг хүссэн” хэмээн “Daily Mail” эх сурвалж онцолж байна. Тэд хариултаа олж авсан ба тархи ой санамжийг мэдрэлийн эсүүдтэй холбогдож, хадгалахдаа шинэ уургийг ашигладаг ба үүнийг нь дээр дурдсан ген удирддаг аж.
Судалгаанд эрдэмтэд хулганы тархийг ашигласан ба генийг идэвхжүүлж, хэд хэдэн туршилтууд хийсэн байна. Энэ нээлтийг хийхийн тулд эрдэмтэд олон удаагийн эерэг болон сөрөг туршилтуудыг хийжээ.
Хулгануудыг зовоолгүйгээр үxүүлж, ген тархины 7 хэсэг газрын алинд нь нөлөөлж, ой санамжийн мэдээллийг хадгалж байгааг судалсан байна.
Зарим туршилтаар нэг төрлийн хүчин зүйл бусдадаа хариу үйлдэл үзүүлж байсан ба энэ генүүд ижил төстэй болохыг харуулжээ.
Төгсгөлд нь амьтад сайн бас муу дурсамжийг олон өөр арга замаар хадгалдаг болохыг олж тогтоосон байна. Хэдий тийм ч гэлээ ой санамжийг хадгалах үйл явц нь хүнийхтэй адил болох нь тогтоогджээ. Амьтдын хувьд амьдралын хэв маягаас хамаарах нь ойлгомжтой асуудал юм.
Alukard Antony
2018/12/11 at 20:12
Zooz
Khulan Ganbat
2018/12/11 at 20:15
Тийм зүйл болохгүй. Болдог юм гэхэд ойрын ирээдүйд биш. Ийм балай мэдээнд итгэж болохгүй шүү.
Батболд Дарамсэд
2018/12/11 at 21:08
Зоволгүй үхсэн хохирогчийн ой санамжийг л сэргээх юм байна гэж ойлголоо.
Magvan Deleg
2018/12/11 at 22:21
Huuli 1 saijirval hulgai 3 deerdene gj bas esreg tal iluu hogjino oo
Chinggis Khunnu
2018/12/11 at 22:52
Хүний тархи нэгэнт л үхэжсэн бол тэгээд л дуусаа
Erheme Bayara
2018/12/11 at 23:45
Эсрэгээр нь нам цохиж унагаачаад мэдээллүүдийг нь авах байхдаа тээ ?
Dugerdorj Gur
2018/12/12 at 11:03
Za demii yum taraalaadaa odoo ene tenegvvdene burxan bolson xvnii tolgoig nyatslaad esvel xulgailaad exelnee
Коко Шанель
2018/12/12 at 16:32
Зүрх нь зогссон ч тархи нь ажиллаж байдаг гээ биздээ?
Тэгэхээр байж болох л юм.
Erdene Buyan
2018/12/12 at 16:36
хүзүүнийхээ ард бүгдээрээ юсб оролттой болий хаха
Энхтайван Батхаан
2018/12/12 at 17:04
Uheedch nuutsaa hadaglaj chadhui nde
Цэлмэг Ц.
2018/12/12 at 17:09
tolgoi hagaluulsan tsogtsos iheshiin bn ldaa ???