
Өнгөрөгч 15-ны өдөр ОХУ-ын Челябинск хотод солирын бороо орсны улмаас 500 гаруй хүн хүнд хөнгөн шархадсан тухай мэдээллийг бид хүргэж байсан билээ. Энэхүү явдлын үеэр тус хотын 37-р сургуулийн багш Юлия Карбышева солирын дэлбэрэлтийн нөлөөнөөс 44 хүүхдийг хамгаалсан байна. Дэлбэрэлтийн доргилтоос болж хага үсэрсэн цонхны шилэнд өртөж, гэмтэх аюулаас хүүхдүүдийг хамгаалсан багш эмэгтэй өөрөө багагүй гэмтэл, олон тооны эсгэгдсэн шархтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Баатарлаг багш эмэгтэйн үйлс олон хүний бахархлыг төрүүлнэ гэж итгэж байна.Өглөө эрт болсон энэ явдлын үеэр тод гэрэл гарахад хүүхдүүд цонх руу хошууран гүйлдсэн ч Карбышева багш хүүхдүүдийг ширээн доогуураа нуугдахыг тушаажээ. Мөн тэрээр дотор хаалгануудыг яаравчлан онгойлгожээ. Сургуулийн барилга урьд нь цэцэрлэгийн барилга байсан учир дотор хаалганууд нь бүгд шил байсан байна. Хурц гэрлээс хэдхэн минутын дараа маш хүчтэй дэлбэрэлт болж, хага үсэрсэн цонхны шилний хагархайнууд, элдэв юмс багш эмэгтэй дээр унажээ. Зүүн гарын булчин болон зүүн гуяндаа зүсэгдсэн байдалтайгаар эмнэлэгт хүргэгдсэн Карбышева одоо эмчилгээ хийлгэж байгаа аж. Челябинскийн 112-р эмнэлэгт 16 хүн эмчлүүлж байгаагийн 11 нь хүүхдүүд байгаа ба тэд бүгд нүүр болон гартаа шархадсан байжээ.



0
Гоё0
Ха Ха0
Хөөрхөн0
Гайхмаар0
Бахархмаар0
Харамсалтай0
Тэнэглэл0
Буруу




jerry-man
2013/02/20 at 15:08
hmmmm
McTavish
2013/02/20 at 17:17
sn2
GanzorigCh
2013/02/20 at 18:44
adminaa artlantis 4.1.8 ged program olood uguuch tehu mash ih heregtei bn cracktai ni pls pls pls :221::221::221::221::221:cracktai ni pls pls pls :221::221::221::221::221:cracktai ni pls pls pls :221::221::221::221::221: