Анх үүссэн цагаасаа хойш маш ихээр өөрчлөгдсөн өдөр тутмын 12 эд зүйл

0

Хүн гээч амьтан байнга шинэ зүйл рүү тэмүүлж байдаг, яагаад гэвэл аливаа эд зүйлийг өөрчилж шинэчилснээр бидний амьдрал илүү тав тухтай болохоос гадна чанарын ялгаа гардаг ажээ. Өнөөдрийн технологи, цахилгаан хэрэгсэлгүйгээр амьдралыг төсөөлөх арга алга, яагаад гэвэл эдгээр зүйл нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Цаг хугацааг ухрааж харвал амьдрал дандаа ийм байгаагүйг дурсан санана. 50 гаруйхан жилийн өмнө гэхэд л манай дэлхий элдэв төрлийн технологиос хол, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн ч гэж мэдэхгүй, анагаах ухааны хөгжил ч өнөөдрийнх шиг хөгжингүй байсангүй. Аливаа нэг зүйлийг төгс төгөлдөр болгохын тулд эрдэмтэд, мөн жирийн гоц ухаантнуудад хэдэн арван жил шаардлагатай байж дээ. Тухайн үед алмайруулж байсан зүйл одоо жирийн л нэг өдөр тутмын хэрэглээ болон хувирсан байна.

Үсний сэнс

clintsnextwife / groothandel_het_kapperhuys

Үс хатаах анхны төхөөрөмж 1900 онд гарч ирсэн. Хэмжээгээр овор ихтэй, бас хэрэглэхэд их л төвөгтэй эд байж.

 

Дезодарант буюу хөлс дарагч

Joe Haupt / Zachary41

1888 онд АНУ-д дезодорантын худалдаанд зориулагдсан хувилбарыг зохион бүтээжээ. Дезодорант – хөлсний үнэр, нян үржихээс хамгаалсан бүтээгдэхүүн. Гоо сайхны уг бүтээгдэхүүн анх тосон хэлбэрээр үйлдвэрлэгдэж байлаа.

 

Ролик

renata_vuk / slipper_x1

Хөлөндөө углаад удирдаж болдог анхны роликийг 1819 онд үйлдвэрлэсэн. Модон хүрээтэй, арьсан тоноглолтой гурван дугуйт ролик байлаа. Харин өнөөдрийн роликоос нүд салгахын аргагүй.

 

Сормуусны будаг

the_french_fan_ / valida_faberlic

Хэдэн мянган жилийн тэртээ сормуусаа буддаг байсан эртний Египетийг тооцохгүй юм бол уг гоо сайхны бүтээгдэхүүн 1913 онд Англид үүсжээ. Тэр үед охид бүсгүйчүүд вазелин, нүүрсний тоосоор хийсэн будаг сормуустаа түрхдэг байв.

 

Шүдний сойз

foundbyher / Electric Teeth

Орчин үед түгээмэл хэрэглэж байгаа шүдний сойзтой адил төстэй сойз 1844 онд гарч ирсэн юм. Гахайн үсээр сойзыг хийдэг байсан ажээ. Өнөөдөр хиймэл үсээр хийсэн электрон сойз хэрэглэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Electric Teeth

Үүнээс гадна саяхан зах зээлд гараад байгаа нэгэн шүдний сойзыг хүмүүс их сонирхох болжээ. Unobrush – 10-хан секундийн дотор амны хөндийн ариун цэврийг бүрэн хангах боломжтой. Сойзыг амандаа болгоомжтой хийгээд шүдэндээ зууна. Төхөөрөмжийг асаагаад цэвэрлэгээ хийж дуустал хүлээнэ. Төгс бөгөөд энгийн хэрэглээ.

 

Сэнс

wasik_gallery / pyrlifestyleph

1882 онд анх хэвийн, амжилттай ажиллагаатай сэнсийг зохион бүтээжээ. Тэр цагаас хойш уг төхөөрөмжид маш олон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж ирлээ. Одоо ямар ч зохион байгуулалттай тасалгаанд тохирох аюулгүй сэнс гарчээ.

 

Газрын зураг

76_overlander / Alexander Kachkaev

Газрын зургийг нэн эртнээс хэрэглэж ирсэн түүхтэй. Газрын зураг ойлгож уншихад тодорхой хэмжээний мэдлэг, анхаарал шаарддаг. Өнөөдөр зам заах даалгаврыг хиймэл дагуул гүйцэтгэж байна.

 

Шил

eski.usul / Whatis Crt

Хүн төрөлхтний маш чухал ололтын нэг бол нүдний шил. Анхны шилийг 13 дугаар зуунд Венецид орших Мурано арал дээр зохион бүтээжээ. Нүдний шилний анхны хувилбар хүний толгойд тогтдоггүй байсан ч гэлээ хараа муутай хүмүүс эргэн тойрноо ямар нэгэн байдлаар харахад нь тусалж байсан юм.

1999 онд зах зээл дээр анхны нимгэн линз гарч ирснээр жинхэнэ тэcрэлт хийжээ. Өнөөдөр нүдний шилний оронд линз зүүхийг хүсэх хүмүүс олон байна.

 

Галт тэрэг

tonycervatiphotography / norimuramatsuu

Анхны галт тэрэг алсын замдаа 1825 онд гарч байсан түүхтэй. Түүний хурдлах хурд цагт 24 километр орчим. Энэ нь орчин үеийн японы хурдны галт тэрэгтэй харьцуулахад ичмээр тоо. Уг галт тэрэг цагт 603 километр туулах чадвартай.

 

Протез

loublack6 / tfrase93

Протез хийх – хүн төрөлхтний хувьд хэдэн зуун жилийн турш хөндөгдөж ирсэн сэдэв. 1912 оноос эхлэн анхны ган протез хийжээ, тэр цагаас хойш анагаахын шинжлэх ухаан энэ салбарт гайхмаар хөгжил дэвшилд хүрч чадсан юм. Үүний ачаар хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс бүтэн амьдралаар амьдрах боломжтой болж байна.

 

Тоос сорогч

manchestervacs / suncorpstore

Цэвэрлэгээний ажилд дуртай хүн маш ховор. Энэ хүнд ажлаас өөрийгөө бага ч болов амраахын тулд л тоос сорогчийг бүтээсэн. Цаг хугацааны эрхэнд тоос сорогч улам төгөлдөржиж гэр орны ариун цэвэрт тоос сорогч нь өөрөө хяналтаа хийгээд цэвэрлэдэг болжээ. Роботжсон тоос сорогч бүгдийг бие даан гүйцэтгэнэ.

 

Цоож

theweaverofwords / cerraduras_digitales

Яг хэзээ анхны цоож гарсныг бид хэлж мэдэхгүй. Гэхдээ өнөөдөр ердийн цоожны оронд биометрик цоож түгээмэл болж байна. Биометрик цоож – хурууны хээ эсвэл нүдний хүүхэн хараагаар танина.

Хөгжил нэг газраа зогсдоггүй. Магадгүй тун удахгүй бид өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөн бас нэгэн шинэ бүтээлтэй танилцах ч юм билүү?

18
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *