Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд

1

Заримдаа аймшгийн киноноос илүүтэйгээр түүний тухай баримтууд илүү айдас хүргэм байдаг. Жишээ нь зураг авалтын үеэр болсон явдал эсвэл гол дүрийн бодит дүр гэх мэт.

Paranormal activity

Найруулагч Стивен Спилберг энэхүү киноны том шүтэн бишрэгч юм. Тэрээр анх Paranormal Activity-г шөнө гэртээ үзэхдээ айснаасаа болоод киноны тал хүргээд маргааш өдөр нь үргэлжлүүлж үзсэн байна.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 2

Ring

Шизүко Ямамүрагийн энэхүү шилмэл бүтээлийн гол дүрүүдийн нэгийг Шизүко Мифүнэ хэмээх бодит, далдыг харах увьдистай, 1886 онд төрсөн эмэгтэйгээс сэдэвлэжээ. 1910 онд түүнийг залилан мэхлэгч хэмээн зарласнаас болж нэг жилийн дараа амиа хорложээ.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 3

Texas Chainsaw Massacre

Энэхүү киноны төгсгөлд гардаг хүний гавлыг жинхэнэ гэдгийг та мэдэх үү? Кинонд гаргасан гавлын ясыг Энэтхэг улсаас зориудаар авчирсан байна.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 4

The Shining

Киноны гол дүрийн гэргийн дүрд тоглосон Шэлли Дювал зураг авалтын туршид түгшүүртэй, балмагдсан байдалд байх хэрэгтэй байснаас болж, эцэс сүүлдээ нулимс урсгах чадалгүй болсон учир шингэн зүйл их хэмжээгээр хэрэглэж байж л буцаж уйлсан гэдэг.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 5

Dracula

Цус сорогчдын эцэг гэгдэх Дракулагийн дүрд тоглосон Гэри Олдмэн сарьсан багваахай болдог хэсэг дээр хангалттай аймар байж чадахгүй байсан тул найруулагч нь бусад жүжигчдийн чихэнд элдэв зүйлс шивнэж түүнийг айлгахыг зөвлөсөн байна.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 6

A Nightmare on Elm Street

Киноны гол дүр болох Фрэдди Крюгерийн дүрд тоглосон Роберт Инглүнд, шалгаруулалтын үеэр мэстэй бээлийгээр өөрийгөө санаандгүй гэмтээж ойр орчноо өөрийн цусаар будсан байдаг. Магадгүй үүнээс болж тэр энэ дүрийг авсан байх.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 1

Candyman

Тони Тоддын амнаас зөгий гардаг хэсгийг жинхэнэ зөгийнүүд ашиглан бүтээжээ. Хамгийн гайхалтай нь тэдгээр амьтдын аль нь ч түүний хоолой руу ороогүй байна.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 7

Evil Dead

Уг кинонд гол дүрийн баатрууд маань хаягдсан байшинд марихуан татах зуур, олсон кассетаа сонсдог хэсэг гардаг билээ. Тэрхүү хэсгийг анх авахад жүжигчид бодитоор мансуурч замбараагүй байдал үүсгэсэн тул ахин авахаас өөр аргагүй болж байжээ.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 8

Poltergeist

7 настай Хэзер О’Рурк киноны хэсэг бүрийг маш их зориг тэвчээр гарган давсан хэдий ч, салхин тээрэм тоглоомнуудыг шүүгээ рүү үлээн туудаг хэсгээс маш их айсан тул Стивен Спилберг түүнд ахиж хэзээ ч ийм зүйлийг мэдрүүлэхгүй хэмээн амлалт өгчээ.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 9

Interview with the Vampire

Жүжигчдийн гараас цусыг нь илүү бодитой урсгахын тулд тэднийг хамгийн багадаа хагас цаг толгойг нь доош харуулж дүүжилсний ачаар цус ханаж буй хэсгүүд сэтгэлд хоногшмоор болсон байна.

Аймшгийн кинонуудын талаарх сонирхолтой баримтууд 10

44
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
12
ГайхмаарГайхмаар
11
БахархмаарБахархмаар
10
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. bagi576

    2015/08/07 at 22:15

    Их сайхан мэдээлэл байна. Баярлалаа

  2. Yukio

    2015/08/07 at 22:26

    Poltergeist дээр тоглодог ахин өрөвдөлтэй 12 насандаа энэ кинонд тоглосноосоо болоод үхсэн шд

  3. Зочин

    2015/08/08 at 13:47

    Их гоё баримтууд байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *