Хөгжим зогсоох сэрүүлэг
Унтахдаа хөгжим сонсохыг хүсдэг олон хүн бий. Гэхдээ хөгжмөө унтраалгүй унтчихаар цэнэг дуусчихдаг шүү дээ. Одооноос санаа зовохгүй байж болно. Та Clock руу ороод Timer дотроос Stop Playing гэсэн тохиргоог сонгоод цагаа тохируулахад л хангалттай. Таны тохируулсан хугацаа өнгөрөхөд утас чинь хөгжим тоглуулахаа шууд л зогсооно.
Шинэ чичиргээ
Танд зурвас ирэхэд утас чинь чичирдэг л биз дээ. Утасныхаа тохиргоо руу ороод, Sounds -> Ringtone -> Vibration гэсэн тохиргоог олох хэрэгтэй. Тэнд та өөрөө чичиргээнийхээ хэмнэлийг тохируулах, шинээр үүсгэх боломжтой.
Гэрлэн дохио
Мэдээж их чимээтэй газар ажилладаг аль эсвэл чимээгүй байх шаардлагатай ажлын байранд байдаг хүмүүс байгаа. Тэгвэл танд дуудлага, зурвас ирэхэд дуу гарахгүйгээр гэрэл асдаг байж яагаад болохгүй гэж? Та тохиргоо руугаа ороод – General – Accessibility гэсэн хэсэг рүү ороод л дуу гарах биш гэрэл асдаг болгож болно.
Мессеж бичихдээ алдаатай бичсэн бол утсаа сэгсрэхэд л хангалттай
Буруу бичсэн зүйлээ арилгамаар байвал ердөө утсаа сэгсрээд л болоо. Та төсөөлөө ч үгүй биз дээ?
Үйлдлийн системийн ой санамжийг цэвэрлэх юм бол таны утас илүү хурдан ажиллах болно.
Унтраах товчоо удаан дарах хэрэгтэй, тэгээд унтраах сонголт гарч ирэхэд цэсийн товчийг удаан дарахад л хангалттай.
Cache-ийг цэвэрлэх нь бас чухал
App Store дотроос юу ч хамаагүй нээх гээд үз: подкаст, дуу, аль эсвэл Game Center доторх Апп.
Дараа нь тэдгээр Апп-уудын аль нэгийг нээгээд доор нь гарч ирэх цэсүүдийн аль нэгийг 10 удаа дараарай.
Мессеж бичсэн цагаа мэдмээр байна уу?
Тэгвэл эрхий хуруугаа зүүн тийш гулгуулахад л болно.
Сафаригийн хэрэггүй хуудаснууд
Сафари таныг гарах тоолонд сүүлд орсон сайтыг тань хадгалчихдаг. Тэгвэл та тус хуудсыг харахыг хүсвэл + гэсэн тэмдэг дээр дарахад л хангалттай.
Таны утсанд хэмжүүр байдгийг мэдэх үү?
Хэрэв та луужин руу ороод хуруугаараа зүүн тийн хөдөлгөвөл тэгш хэм болон бусад хэмжигч гарч ирэх болно.
Таны утас амийг тань аврах боломжтой
Та утсаар ярьдаг хэсэгтээ өөрийн эрүүл мэндийн мэдээллээ үлдээж болно. Ингэснээр та ямар нэг гэмтэлтэй эмнэлэгт хүргэгдлээ гэхэд эмчид хэрэг болох юм. Ядаж цусны бүлэг эсвэл харшилтай эмээ биччих хэрэгтэй.
Та зөвхөн уншаагүй шуудангаа үзэх боломжтой
Хэрэв танд уншсан, уншаагүй гээд бүх л захидал харагдаад байгаа бол үүнийг өөрчилж болно. Ердөө шуудан руугаа ороод өөрчлөх гэсэн товч дээр дарахад л хангалттай.
Ямар онгоц миний дээгүүр нисч өнгөрсөн бэ?
Хэрэв та үүнийг мэдмээр байгаа бол Siri-гээс асуухад л танд хэлээд өгөх болно.
Wi-fi удаан байна уу?
Та өөрөө гараар тохиргоо хийж Wi-fi удаан байгаа тохиолдолд автоматаар дата ашигладаг болгож болно.
Night Shift, Low Power хоёрыг зэрэг ашиглах боломжтой боллоо
Оройн төлөвийг болиулж болно. Ингэхийн тулд та Siri-д хандах хэрэгтэй.
Restart
Гацсан компьютерийг унтрааж асаадаг шиг iPhone-ыг ч мөн тэгж болдог. Ердөө унтраах товчийг голын товчтой хамт 5 секундийн турш дараад л болоо.
Bambaruuh Baagii
2016/07/20 at 23:28
ss
Зочин
2016/07/23 at 10:55
Tangis
zaya
2016/08/01 at 18:38
i phone 4 s baridag yumaa tegsen wifi ni zvgeer ajilj baisnaa bvr orj boloxgui bolchixloo wi fi dvrs ni baidaggui yaj yanzlaxuu tuslaach
LOL
2016/08/02 at 01:45
Хөгжим зогсоох сэрүүлэг
чинь утас болгод байдаг болсон зүйл хха тэгээд бас бус зөндөө юм ууд байгаа шүү android д
amraa
2016/08/02 at 19:22
sain baina u iphone4 deereh aylalin zurag bichlegee ustgagchilaa sergeeh bolomj bains u
04......
2016/08/05 at 11:45
lag yum aa