Цагны талаарх хамгийн түгээмэл цуу ярианууд

1

XV зуунд пүршний тусламжтайгаар ажилладаг байдлаар бүтээгдсэнээс эхлээд XVII зууны турш хөгжиж дэвжин 1970 онд анхны дижитал электрон хувилбар нь бүтээгдсэн цаг хэмээгч зүйлийн тухай тэр дундаа алдарт Швейцарь цагны тухай мэдээлэл маш хурдан тархдаг. Гэтэл цагны тухай түүнээс хурдан тархдаг нэгэн зүйл байдаг нь цагны тухай ямар нэгэн цуу яриа юм. Энд цагны талаарх хамгийн хачирхалтай ойлголтуудыг жагсаасан байгаа ба тэрхүү худал ойлголтын няцаалтыг хамтад нь нийтэлсэн байгаа юм.

Люминокс /Luminox/

Домог 1: Бүх цагнууд насан туршийн баталгаатай байдаг. Хаалгач нар цагийг тохируулдаг. Мөнхийн цаг хараахан бүтээгдээгүй байна.

 

Перрелет /Perrelet/

Домог 2: Швейцарь цаганд засвар хэрэггүй. Илүү цогц төхөөрөмж илүү алдаатай байж магадгүй. Хэдий механик зүйл боловч яг л хүний биетэй адил. Арчилгаа тордолгоо гарцаагүй хэрэгтэй.

 

Монтбланк /Montblanc/

Домог 3: Швейцарь цагийг гараар угсардаг. Цаг үйлдвэрлэгч болгон ийм тансаг, дээд зэрэглэлийн байж чаддаггүй. Цаг үйлдвэрлэгч компаниудад хийгдэж байгаа олонх цагнууд механикжсан үйлдвэрлэлийн шат дамжлагаар хийгддэг.

 

Маурис Лакроикс /Maurice Lacroix/

Домог 4: Кварц Швейцарь цагны батерей 5 жилийн хугацаатай. Батерей болгон харилцан адилгүй. 2 жил, 5 жил, 10 жил гээд нэмэлт функцуудын хэрэглээний давтамжаас хамаарна.

 

Алпина /Alpina/

Домог 5: Цаг доргилтоос болж эвдэрч, зогсдог. Цагны эд ангиуд жижиг механик доргилтуудыг зөөлрүүлэх тусгаарлагчтай байдаг ба товчхондоо хэлэхэд хэт ачаалал цаганд сөргөөр нөлөөлдөг.

 

Реймонд Вейл /Raymond Weil/

Домог 6: Швейцарь цагны сафир шил хагардаггүй. Мэдээж хүчтэй цохилт нөлөөлнө. Хагарахаа байг гэхэд цууралт үүснэ.

 

Викторинокс /Victorinox/

Домог 7: Швейцарь цагны хуанлиг тохируулах шаардлагагүй. Өөрийн гараар ямар нэгэн тохиргоо, нэмэлт зүйл хийхийг хүсдэггүй хүмүүст зориулж, он нь солигддог хуанлиг зохион бүтээсэн ч цаг болгоны хуанлиг тохируулах шаардлагагүй гэсэн үг биш юм. Зарим цагнуудад тохируулга хийх хэрэгтэй байдаг.

 

Фредерик Констант /Frederique Constant/

Домог 8: Алтан Швейцарь цагны эд анги гээд бүх зүйл нь алтаар хийгдсэн. Механизмын зарим хэсгүүд алт эсвэл алтан бүрмэл материалаар хийгдсэн байдаг ч бүхэлдээ алтаар хийгддэггүй. Алтны физик шинж чанар нь нягт нямбай, төвөгтэй ажиллагаанд тохиромжгүй.

 

Маурис Лакроикс /Maurice Lacroix/

Домог 9: Швейцарь цаг хамгийн өндөр нарийвчлалтай. Кварцан цагны нарийвчлал нэг жилд 10 секунд алддаг. Хамгийн шилдэг механик хронометр өдөрт -4/+6 секунд алддаг.

 

Орис /Oris/

Домог 10: Усны хамгаалалттай Швейцарь цагтай усанд шумбаж болно. Усны хамгаалалтай цагтай ванн эсвэл саунд орж болохгүй.

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *