
Өмнөд Америкийн зүүн өмнөд хэсэгт орших Зүүний Бүгд Найрамдах Уругвай улс марихуаныг тариалж, худалдаалж, хэрэглэхийг хууль ёсны болгосон дэлхийн анхны улс болжээ. Гурван сая гаруй хүн амтай тус улс хүн амынхаа жилийн хэрэгцээнд зориулж жилдээ 27 сая тонн марихуан тариалахаар 100 га газрыг чөлөөлөхөөр болсон байна. Олсны ургамлаас гаргаж авдаг хар тамхины хэрэглээг зөвшөөрснөөр хар захаар худалдаалж байгаа мансууруулах бодисын худалдааг таслан зогсоох, гэмт хэргийн түвшинг бууруулах боломжтой гэж Уругвайн засгийн газар үзэж байгаа ба тариалж авсан марихуанаа засгийн газрын хатуу хяналтын доор эмийн сангуудаар дамжуулан тусгай бүртгэлтэй иргэдэд сардаа 40 граммаас ихгүй хэмжээгээр худалдаалах аж. Харин гадаадын иргэдэд марихуан худалдаалахгүй гэнэ.























