Энэхүү жагсаалтанд бүхий л салбарын мэдээлэл багтсан бөгөөд таныг болон таны найз нарыг ч алмайруулах баримтуудаас танилцуулахаар бэлдлээ.
1. Калигула өөрийн дайчдаа далай тэнгистэй байлдахыг тушааж байжээ. Эзнийхээ тушаалыг дайчид биелүүлэхээс өөр яалтай ч билээ.
2. Шатрын анхны 10 нүүдлийг хийхэд 169 518 829 100 544 000 000 000 000 000 хувилбар байдаг.
3. 1991 онд Шведэд нэгэн хүү төрсөн бөгөөд аав ээж нь түүнд Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116 гэдэг нэр өгчээ. Ийм нэр өгсөн хэмээн тэднийг ойролцоогоор 750 ам.доллараар торгожээ.
4. 1518 онд нэгэн эмэгтэй Срасбургийн гудамжинд гэнэт бүжиглээд эхэлжээ. Түүн дээр бүжиглэх хүсэлтэй хүмүүс нэмэгдсээр 400 гаруй бүжигчид болсон бөгөөд 4-6 өдөр үргэлжилж бас ч үгүй хэдэн хүний амийг авч одов. Энэ хачирхалтай үйл явдлын шалтгааныг тогтоож чадаагүй юм.
5. Эмч нарын буруутай үйл ажиллагаа гэдэгт хамааруулах ёстой нэгэн зүйл буюу эмчийн муухай бичгийн улмаас жилд 7000 орчим хүн нас бардаг байна.
6. 4-р сарын 4, 6-р сарын 6, 10-р сарын 10 болон 12-р сарын 12-ны өдрүүд жил болгон яг нэг өдөр таардаг. 2014 онд Баасан гариг байсан бол 2015 онд Бямбад таарна.
7. Грекийн төрийн дуулал 158 бадагтай.
8. 1939 онд буюу Дэлхийн 2-р дайн эхэлсэн жил Адольф Гитлерийг Нобелийн шагналд нэр дэвшүүлээд байсан байжээ.
9. Зөгийн бал – энэ бол мөнхийн зүйл. Бага чийгшил, өндөр хүчиллэг чанартай учраас муудахгүй, удаан хугацаагаар хадгалагдана. Хэдэн мянган жил хадгалсан зөгийн балыг ч айлтгүй хүнсэндээ хэрэглэж болно.
10. Лас-Вегасын казинод ямар ч цаг байхгүй, учир нь тоглогчдыг цагт баригдуулахыг хүсдэггүй ажээ.
довдон
2016/02/25 at 03:04
gj
Зочин
2016/02/26 at 04:01
almairaad bh yuch algadaa ihenh ni meddeg yumnuud bna
Зочин
2017/10/19 at 13:15
Ter shatriin nuudel ch arai hudlaa bhaa