Дэлхийн олон оронд онгоцны үйлчлэгч гэхээрээ загвар өмсөгч шиг төгс бие галбиртай байх учиртай гэдэг хандлага аль хэдийнээ үгүй болсон. Харин манай өмнөд хөршийн хувьд үгүй ажээ. Саяхан Хятадын умард хэсэгт орших Чиндао хотын загварын агентлаг онгоцны үйлчлэгч болох хүсэл сонирхолтой залуухан, үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүдийн дунд шалгаруулалт маягийн зүйл явуулсан байна. Энэхүү үйл ажиллагаанд мянга гаруй охид бүсгүйчүүд өөрсдийн дур булаам төрх байдлаараа ивээн тэтгэгчдийн анхаарлыг татахыг хичээн оролцжээ.
Загварын агентлагийн шууд удирдлаган доор болж өнгөрсөн энэхүү ажиллагаанд оролцсон охид ирээдүйн чадварлаг онгоцны үйлчлэгч болж чадна гэдгээ харуулахын тулд тайзны алхаагаар алхаж байгаа нь
Онгоцны үйлчлэгчийн хувцас өмссөн бүсгүйчүүд
Энэ өвөрмөц үйл ажиллагаа Хятадын томоохон агаарын тээврийн компаниудын анхаарлыг татжээ.
Охидод тавигдсан шаардлага нь хээнцэр, гоолиг, зөөлөн яруу хоолойтой, биеийн ил харагдах хэсгүүдэд сорвигүй байх гэнэ.
Хятад улсын хувьд онгоцны үйлчлэгч нь хамгийн өндөр байр суурьтай ажил мэргэжлүүдийн нэгд тооцогддог байна.
Нисэх онгоцны компаниудын анхаарлыг татаж чадсан охид тусгай сургуулилт, бэлтгэлд хамрагдсанаар гэрээ хийх боломжтой болдог байна.
ijilbold
2016/01/04 at 11:57
Goy ohiduud yma
nice2
2016/01/05 at 01:02
Urd talaasaa 3t zogsoj baigaa ni uneheer daj ymaa