Зөв шийдвэр гаргаж сурахад тань туслах 8 арга

0

Сонголтуудын аль нэг нь мэдэгдэхүйц илүү /ашигтай/ үр өгөөжтэй байхад сонголт хийхэд маш амархан байдаг. Харин бараг адилхан байхад алийг нь сонгохоо шийдэж чадахгүй.

Сэтгэлээ тайвшруулаад зөв сонголт хийхэд тань туслах 8 аргыг танилцуулъя.

1. Найздаа зөвлөгөө өгөх

Хөндлөнгөөс харахад өөрийгөө хуваасан мэт харагдаж болно. Өөрийнхөө оронд өрөөл бусдыг тавьж төсөөлөөрэй. Сонголт хийх хүн тэр – та биш. Хөндлөнгөөс бүх нөхцөл байдлыг дүгнэж үз, ажигла, дараа нь зөвлөгөө өг.

Энэ арга сэтгэл санаагаа тайвшруулж зөв сонголт хийхэд тусална. Асуудлыг эрүүлээр харах болно.

 

2. Мэдээллийн урсгалыг хаа

Хэдий хэр мэдээлэлтэй байна төдий чинээ нөхцөл байдлыг дүгнэж чадна гэж бид боддог. Харин мэдээллийн их урсгал бидний тархийг эргүүлж орхино. Онцын чухал биш баримтад хэт их ач холбогдол өгөхийн зэрэгцээ чухал зүйлийг анхааралгүй орхигдуулдаг.

Хэсэгтээ мэдээллийн их урсгалаас сал, тайвшир, оюун ухаан өөрөө зөв хариугаа эрэлхийлэг. Эрдэмтэд зүүдэндээ олон нээлт хийж байсныг ч бас бүү мартаарай.

 

3. Хязгааргүй бод

Насанд хүрсэн хүмүүс өөрийн гэсэн хэв маяг, асуудалд хандах үзэл бодолтой болсон байдаг. Энэ хэв маягийг эвдэж өөрөө өөртэйгөө зөрөлдөж үзээрэй, үйл явдлыг өрнөл болгоноор төсөөлж бодохыг хичээ.

Үзэг, цаас аваад бүгдийг бичиж буулга, цаасаа эргүүлээд тухайн нөхцөл байдалд хэрхэн өрнөх бол гэж бод. Зөв хариулт хэвийн бодлоос хальсан байх тохиолдол бий.

 

4. Өөрөөсөө ярилцлага ав

Эцсийн шийдвэр гаргахаасаа өмнө өөрөөсөө 3 асуулт асуугаад 10 минут тутамд хариул.

  • 10 өдрийн дараа та өөрийгөө яаж мэдрэх бол?
  • 10 сарын дараа та өөрийгөө яаж мэдрэх вэ?
  • 10 жилийн дараа та өөрийгөө яаж мэдрэх вэ?

Өөрийнхөө мэдрэмжийг сонс. Энэ нь зарим нэг талаараа илүү бодит байх тохиолдол бий. Таатай эсвэл тааламжгүй мэдрэмж таны оюун санаанд дүрслэгдэх болно.

 

5. Чимэг үгээр тогло

Сонголт болгондоо тохирох тэмдэг үг бичээд өөртөө ашиглаж үз. Санал тавьсан хоёр албан тушаал байна гэж бодъё: нэг нь – харилцаа холбоо, байнгын хөдөлгөөн шаардсан динамик, нөгөө нь – анхаарал шаардсан оюун ухааны, төв.

Одоо эдгээр үгийг өөр дээрээ ашиглана. Танд аль нь илүү тохирох вэ? Энэ маш чухал шүү: аливаа сонголт таны ирээдүйг тодорхойлно гэдгийг бүү март.

 

6. Декартын квадрат зур

Энэ арга хэцүү шийдвэр гаргахад тус болдог, ихэвчлэн нэг л асуулт дээр төвлөрнө: ийм зүйл тохиолдвол юу болох вэ? Декартын квадрат аливаа асуудлыг тал бүрээс нь харж тохирох хариуг олоход тусална.

 

7. Өөрийгөө цаг хугацаагаар хязгаарла

Аливаа шийдвэр гаргахдаа бид хойш тавьсаар байдаг, энэ хугацаанд асуудал улам хүндэрсээр л… Энэ тохиолдолд 15 минутын техник тохиромжтой.

Бүх хувилбаруудыг гаргаж тавьсан хэдий ч сонголтоо хийж чадаагүй бол дэмий бодож цагаа үрэх хэрэггүй. Бүгдийг шийдэхийн тулд өөртөө 15 минут өг. Асуудлыг шийдэх нь айдсыг арилгаж хурдтайгаар урагш хөдлөхөд тусалдаг.

11
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Diddi Diddi

    Diddi Diddi

    2017/11/04 at 15:32

    Энэ новшийн рекламыг яаж алга болгох вэ?

  2. Diddi Diddi

    Diddi Diddi

    2017/11/04 at 15:32

    Энэ новшийн рекламыг яаж алга болгох вэ?

  3. Diddi Diddi

    Diddi Diddi

    2017/11/04 at 15:33

    Туслаач

  4. Diddi Diddi

    Diddi Diddi

    2017/11/04 at 15:33

    Туслаач

  5. Cecilia Atticus

    Cecilia Atticus

    2017/11/04 at 16:17

    Zurgani baruun deed untsugt garch bga X deer dar

  6. Cecilia Atticus

    Cecilia Atticus

    2017/11/04 at 16:17

    Zurgani baruun deed untsugt garch bga X deer dar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *