Энэ оны эхээр Истанбулд ганцаараа аялж явсан эмэгтэй алга болсон, Энэтхэгт гарсан хүчингийн хэрэг, Эквадорт хулгайлагдсан хоёр жуулчин эмэгтэйн аврагдсан явдал зэрэг нь эмэгтэй аялагчдын аюулгүй байдлыг чухал асуудал болгож хувиргасан. Хилийн чанадад аялж яваа эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал нь шинэ сэдэв биш боловч зорин очих гэж буй газрын нэр хүнд, алдар цуу, эмэгтэйчүүдийн нөхөрсөг үйл ажиллагаа нь эмэгтэй хүн аялахаас тэр дундаа ганцаараа аялахаас ч илүү чухал зүйл болж байгаа юм. Статистик судалгаагаар эмэгтэйчүүдийн аялал жуулчлалын зах зээл жилдээ 19 триллион гаруй доллараар үнэлэгдэж байгаа ба эмэгтэйчүүд нэгдсэн аялал 40 хувийг эзэлж байгаа гэсэн тоо гарчээ. 2010 оноос зочид буудлууд эмэгтэй аялагчдын хэрэгцээнд тулгуурласан хоол хүнсний үйлчилгээг эхлүүлсэн бөгөөд энэ нь улам бүр өссөөр байна. Энэ жил Саудын Арабын нийслэл дэх Ритц-Карлтон зочид буудал зөвхөн эмэгтэйчүүдийн давхраа нээж, Нью Йорк, Лондон, Берлин зэрэг хотууд дахь томоохон зочид буудлуудын эгнээнд шилжсэн юм. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж байгаа аялал жуулчлалын зах зээл болох Ази тив нь эр хүн ноёрхсон соёлтой улс орнууд олонтой ба энэ тивийн улс орнуудад гардаг гэмт хэргийн үзүүлэлт, хувийн аюулгүй байдал, шөнийн аюулгүй байдал, 100,000 хүн ам тутам дахь хүчингийн хэргийн тоо хэмжээ, дэлхийн хэмжээний аюулгүй байдлын үзүүлэлт зэрэг дээр суурилсан судалгааг явуулснаар Ази тивийн хамгийн аюулгүй 10 орныг нэрлэн тогтоосон инфографикыг гаргасан байна.


Харамсалтай
Гоё
Ха Ха
Хөөрхөн
Гайхмаар
Бахархмаар
Тэнэглэл
Буруу




Зочин
2013/11/26 at 14:19
Монгол гэсэн чинь оросын зураг тавьчихсан байх юм
Зочин
2013/11/28 at 13:48
mongol-n zurag deer yun oor zurag tavitsan yum be. oros yum uu da zurag ni. kk unen hudlaa sudalgaa yu ugui yu nadah chine zurag ni hurtel hudlaa