Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл

1

“Инстаграмын Плейбой”, саятан, покерчин Дэн Билзерян зүгээр л байж байгаад санаанд оромгүй үйлдэл гаргадаг нэгэн. Жишээ нь энэ сард гэхэд л АНУ-ын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ гэж мэдэгдсэн. Билзерян нүцгэн шахуу бүсгүйчүүдийг усан онгоц дээрээ цуглуулж тансаг үдэшлэг зохиож Инстаграмд шуугиан тарьдгаараа аль хэдийн алдаршсан. Бусад үйлдлүүдээ Инстаграмд тавьж баримтжуулсан эсэхийг нь мэдэхгүй юм. Ямартай ч танд түүний үйлдлүүд сонин байх болов уу.

10. Порно жүжигчнийг бассейн руу шидэв

Билзеряны оролцоотой хамгийн шуугиан тарьсан азгүй явдал – Женис Гриффит гэх 18 настай порно жүжигчин бүсгүйг нүцгэнээр нь өөрийн байшингийн дээвэр дээрээс усан бассейн руу шиджээ. Женис унахдаа бассейний буланд хөлөө цохиж гэмтээсэн тул Билзеряныг шүүхэд өгсөн байна.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 1

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 2

9. Өөрийгөө “Покерын Билл Гейтс” гэжээ

Өөрийгөө Билл Гейтстэй адил үнэлж байгаа хүн бол өөрийгөө дөвийлгөн үнэлж байгаа хэрэг, гэхдээ Билзерян өөрийгөө ийн зүйрлэж чаджээ. ALL IN сэтгүүлд 2014 онд өгсөн ярилцлагадаа: “Хэрвээ покерыг бизнестэй зүйрлэвэл би Билл Гейтс гэсэн үг” гэж хэлжээ. Энэ зүйрлэл нь ч үнэнээс хол зөрөхгүй бололтой, учир нь покер тоглоод 50 сая долларын орлого олсон бөгөөд хамгийн том хожил нь 10,8 сая доллар байжээ.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 21

8. Ачааны машинд пулемёт хадгалж байсан гэж сурагч байхдаа баригджээ

Тэрээр галт зэвсэгт маш дуртай: түүнд 97 буу байгаагаас гадна байшингийнхаа өрөө болгонд сумтай гар буу хадгалж байдаг. Галт зэвсгийг маш эртнээс сонирхож эхэлсэн бөгөөд энэ нь түүнийг асуудалд оруулж байлаа. Сурагч байхдаа хууль бусаар галт зэвсэг хадгалж байсан хэргээр баригдаж, сургуулиасаа хөөгдөж байсан удаатай.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 3

7. АНУ-ын усан цэргийн ангийн курс дуусахаас 2 хоногийн өмнө хөөгдсөн

Тэрээр 150 гаруй хоног АНУ-ын усан цэргийн бэлтгэл сургалтад суужээ. Офицерыг доромжилсон хэргээр буруутгагдаж сургалтаас ичгүүртэйгээр хөөгджээ. Энэ хэрэгт Билзерян өөрийгөө огтхон ч буруутгахгүй байгаа юм.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 4

6. Хоёр сарын дотор 5,6 сая доллар алджээ

Түүний хувьд хэдэн сая долларын алдагдал тийм ч аймшигтай зүйл биш юм: Билзеряны даатгалын сан өндөр, эцэг нь трейдэр байсан гээд л. Тэрээр мөрийтэй тоглоомын стандартаар тоглож алдагдлаа маш хурдан нөхөж авч чадсан нь бусдын гайхашралыг төрүүлж чадсан. Эцэг Билзерян нь түүнийг үргэлжлүүлэн цааш тоглохыг ятгаж байсан гээд бод доо.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 5

5. Тэсрэх бөмбөгийн эд анги биедээ авч явж байсан хэргээр Лос-Анжелес хотын олон улсын нисэх буудал дээр саатуулагджээ

Тэсрэх бөмбөг угсрахад ордог эд ангийг онгоцонд авч орохыг завдсан хэргээр 2014 онд баригджээ. Баригдангуутаа хоёр бүсгүйтэй онгоцонд зургаа авахуулж Инстаграмд тайлбартайгаар тавьжээ: “Шорон … Дахиж хэзээ ч үгүй”, энэ бол түүнээс л гарах үйлдэл юм.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 6

4. Муураа интернэтийн од болгожээ

Билзеряны муур өөрийн гэсэн Инстаграмтай 808,000 дагалдагчтай. Эзэнтэйгээ ааш араншингаараа маш төстэй: буутай, нүцгэн хүүхэнтэй, покер тоглож байгаа зураг гээд л эзний “мууран” хувилбар гэсэн үг. Билзеряны муурны Инстаграм таны гунигтай амьдралаас илүү сонирхолтой гэж бодохоор гомдмоор байна уу?

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 22

3. Гурван ч удаа зүрхний шигдээс болсон, үүний хоёр нь 25 настайдаа

Түүний уриа бол “Амьдрахаар яар, залуудаа үх”, уриандаа ч тэрээр хүрч байгаа бололтой. 25 настайдаа хар тамхи хэрэглэж, галзуу секс хийж, мөрийтэй тоглоом тоглон уулын цанын бааз дээр амарч байхдаа анхны зүрхний шигдээс болсон. Эндээсээ эмнэлэгт хүргэгдээд байж байтал дараагийнх нь 12 цагийн дараа. Аз болоход тэрээр дороо эдгэрчээ. Мэдээж залуу хүн хоёр ч удаа зүрхний шигдээс болно гэдэг сайхан санагдахгүй болов уу. Гурав дахь зүрхний шигдээс нь ээлжит тоглолтоос буцаж явахдаа онгоцонд болжээ.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 7

2. 12 өдрийн турш 16 бүсгүйтэй секс хийсэн гэж мэдэгджээ

Ийм бэлтгэл хийж байхад түүнд спорт танхим орох ч хэрэг алга. Говард Стернтэй хийсэн ярилцлагадаа, Канн-д амарч байхдаа 12 өдрийн турш 16 бүсгүйтэй секс хийсэн гэж мэдэгджээ. Нэг ёсондоо, 12 өдөрт багаар бодоход нэг бүсгүйг эзэмдэж байсан хэрэг.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 8

1. Гэртээ гурван ахлах тогоочтой

Дээрх ярилцлагадаа, түүний мундаг хоол идэх хүслийг нь гурван ахлах тогооч гүйцэлдүүлдэг тухай ярьжээ. Вегас дахь гэрт нь тогооч нар 12 цагаар ээлжээр ажиллана, нийт 20 гаруй хүн түүний төлөө ажилладгаас 3 хувийн туслахтай ажээ.

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 9

Инстаграмд тавьсан түүний зарим зурагнуудаас:

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 10

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 11

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 12

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 13

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 14

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 15

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 16

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 17

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 18

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 19

Dan Bilzerian-ы хийсэн санаанд багтамгүй 10 үйлдэл 20

39
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/28 at 13:56

    Сэтгэгдэл *Билзеряны муурны Инстаграм таны гунигтай амьдралаас илүү сонирхолтой гэж бодохоор гомдмоор байна уу?

    xaxa

  2. Зочин

    2015/08/28 at 14:07

    Покер тоглож байгаа ганц ч зураг алга. Тоглож байхдаа шал өөр хүн болдог байхдаа.

  3. Зочин

    2015/08/29 at 23:34

    мөнгө зугаа цэнгэлийн төлөө юу ч хийхээс буцахгүй бүсгүйчүүдээр дүүрэн байна даа

  4. Зочин

    2015/09/26 at 19:06

    mundag gehees oor ym alga getel bi delguurt hudaldagcnartai hereldhees oor ym alga ydargaatai

  5. энэ хүн

    2017/01/11 at 00:31

    Энэ хүн өөрөө тийм сайн тоглогч покероороо ийм их мөнгө олдог хүн бишээ эцэг нь маш баян хүн.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *