
Түүхийг амилуулах гэж олон уран бүтээлчид оролдсон бол тэдгээрийн дундаас хамгийн шилдэг нь болж чадсан кинонуудыг онцолж байна.
Gladiator
Уг кинонд эртний Ромын цэргийн командлагчийн эмгэнэлт түүхийн тухай өгүүлнэ. Хаан ширээний өв залгамжлагч байсан тэрээр гэр бүлээ төрсөн дүүгийнхээ гарт алддаг. Ийнхүү үхэл болон хүмүүсийн зугаа болсон гладиаторуудын талбар дээр гардаг байна.
Titanic
1912 оны 4-р сарын 15-нд байгал дэлхий бидэнд сүр хүчээ ахин нэг сануулсан юм. Титаник хэмээх аугаа хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөж мянга гаруй хүн цэнхэр далайд олзлогдсон юм. Найруулагч Жэймс Камерон өөрийн бүтээлдээ анги давхаргын ялгаа болон хайр дурлалын гайхамшигт байдлыг харуулснаар олон олон Оскарын эзэн болж чадсан билээ.
Once Upon a Time in America
Гангстерууд, нөхөрлөл, урвалт гээд энэ кинонд бүгд бий. Өсвөр насандаа Еврейчүүдийн хороололд өссөн хэдэн гангстеруудыг харуулах уг бүтээл хагас зууныг 4 цагт багтаасан болохоор гайхалтай болж чадсан юм.
The Boy in the Striped Pajamas
Дэлхийн 2-р дайны үеэр Бруно хэмээх бяцхан хүү хорих лагерьт буй Еврей жаалтай нөхөрлөдөг. Бруно өөрийн найзтай төмөр торны цаанаас л харьцдаг байлаа. Хүүгийн аав нацист байсан бөгөөд тэдний гэр бүл явах хэрэгтэй болоход Бруно өөрийн найз дээрээ зочлохоор очсон нь киног хэзээ ч мартагдахааргүй болгосон юм.
12 Years a Slave
Хүн төрөлхтний хамгийн том алдаануудын нэг бол боолчлол юм. Боолчлолоос болж олон сая хүн тэсвэрлэшгүй хүнд нөхцөлд амьдарч, амь үрэгдэж байсан юм. Энэхүү кинонд нэгэн өнгөт арьст эр алдаагаар 12 жил боолчлогддог бөгөөд энэ хугацаанд үр ачтай болж тоо томшгүй зовлон зүдгүүрийг амсах болно.
9 рота
Афганистаны дайны үеэр олон сайхан залуус өөрийн хүслээр бус албадан цэрэгт татагдаж амиа алдсан билээ. Үүний тод жишээг уг кинонд гаргадаг. Ганц шөнийн дотор бүхэл бүтэн рот цэрэг хэрхэн үгүй болж, тэдний юу мэдэрч байсныг харуулж чадсан бүтээл юм.
Braveheart
Үйл явдал Шотланд улс Английн эрх мэдэл дор байсан үед өрнөх бөгөөд эрх чөлөөний төлөө хүн юуг ч хийж чаддагийг харуулсан кино юм.
Admiral
Оросын хаант улс нурж байх үед хааны цэргүүдэд үхэл тулгарч байгааг Адмирал кинонд харуулна. Үүний сацуу хэний ч сэтгэлийг уяраах хайрын түүх өгүүлэгдэнэ. Хааны цэрэг гэдэг нэр төр, эр зориг мөн зан байдлаараа улаантны цэргээс ялгардаг байв.
Alexander
Македоны Александрын амьдралд тохиолдсон бүх л чухал үйл явдлууд энэхүү бүтээлд гарна. Гайхалтай нь хаан ширээнд 13 жил суухдаа эзэн хаан тэр үеийн ихэнх улс орныг эзэлсэн юм.
А зори здесь тихие
“А зори здесь тихие” кино нь биднийг аймшигт 1942 он руу аваачдаг. Цэргийн сургуулилтгүй залуу цэргүүд 16 Герман цэрэгтэй тулалдаж, ахалж явсан ганц ахимаг насны эрээс бусад нь бүгд амь үрэгддэг. Эр зориг эмгэнэл хоёр мөр зэрэгцэн явдаг нь энэ бүтээл дээр тод тусгагдсан байдаг.








Зочин
2015/08/21 at 02:07
Troy haana bn?
Зочин
2015/08/21 at 02:14
Justin bieber haana bna teguul
Зочин
2015/08/21 at 11:29
Сэтгэгдэл *troy chin zohioldshd yag bodit gdeg ni batlagdaagui
Зочин
2015/08/21 at 13:07
Pearlharbor haana bnaa
Зочин
2015/08/21 at 13:08
Pearl Harbor байхгүй муу?
FUCK XOPOM.COM
2015/08/24 at 23:06
Сэтгэгдэл *TEGUUL PEARL HARBOR BAS ZOHIOLUU?
Зочин
2015/08/25 at 12:26
yamar teneg humuus ve
ter pearl harboriig hen ch zohiol geegui bna shd end, ter kino ta nariin huvid l shildegt tootsogdodogoos bish delhiin hemjeend shildegt tootsogddoggui gedgiig medej avtsgaagaach.
uursdiihuu jijken tarhind taalagdsan yumaaraa l setgeh yum. erguu malnuud