Виктор Цой-гийн ухаарлын 20 мөр

2

Нэг хүний хэлсэн үгийг нэг үеэрээ санан дурсав. Виктор Цой-гийн дуу хоолой ийм л хүчтэй байсан юм. Түүний дуу орц, булан бүрт эгшиглэж байсан нь өнөөг хүртэл цуурайтсаар буй бизээ.

1. Хүн бүр адилгүй боловч хүн хүнээ ойлгох ёстой байдаг нь бидний мөн чанар ажгуу.

2. Бодол санаа тань хар гэр мэт болсон цагт л айж эмээх нь зөв.

3. Миний зүрх сэтгэл дуунд минь шингэсэн байдаг.

4. Би юунд ч харамсдаггүй. Тиймээс ч өөрийн алдаагаа хүлээхэд бэлэн байдаг. Ер нь надад амьдрахад сонирхолтой байвал л болоо, бусад нь тийм ч чухал биш л дээ.

5. Бүгд л “бид хамтдаа” гэдэг. Гэхдээ хэлсэн үгийнхээ утгыг мэдэхгүй нь олон.

Виктор Цой-гийн ухаарлын 20 мөр 2

6. Бид худал үгэнд дургүй, гэхдээ үнэнээс ч гэсэн залхдаг юм байна.

7. Дуу хөгжимд л би бүхнээ зориулахад бэлэн.

8. Үхлийн төлөө амьдардаг бол хайрын төлөө хүлээдэг юм.

9. Бид маргаашийг хүлээсэн, өдөр бүр маргаашийг хүлээсэн.

10. Хүн дэлхийн өмч болохоос улс орны өмч биш.

Виктор Цой-гийн ухаарлын 20 мөр 3

11. Дотор орж буй борооноос нуугдаж болно гэж үү?

12. Өнөөдрийг маргаашаас ялгаатай болгохоор зүйлсийг хийж бай.

13. Зам бүр намайг чам руу хөтлөх юм. Зам үгүй бол явах газар үгүй. Өөр зам хайх ч хэрэггүй биз.

14. Хүссэнээ хэлж болдог юм чинь хүсээгүйгээ сонсохгүй байх нь ч мөн сонголт юм.

15. Хүчтэй байх хэрэгтэй, тэгж байж л амьдарна.

Виктор Цой-гийн ухаарлын 20 мөр 4

16. Бусдад зааж сургах гэсэн хүмүүст би дургүй.

17. Гадаа бороо орж байна. Гэхдээ би итгэхгүй байна.

18. Би ганцаараа, гэхдээ ганцаардмал биш.

19. Хийсэн алхам байгаа цагт мөр үлддэг ёстой. Түнэр харанхуй нөмөрсөн цагт нар манддаг жамтай.

20. Сайн үргэлж мууг ялдаг. Тэвчээр ган илднээс ч бат бөх.

 

10
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/21 at 02:11

    Сэтгэгдэл *uhaan gegeertel heljee ntr haha love this guy btw

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *