Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!

0

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе!1950 оноос хойш Дэлхийн олон улс орнуудад жил бүрийн 6-р сарын 1-ний өдрийг Хүүхдийн өдөр буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тэмдэглэж ирсэн. Манай улсын хувьд 1952 оноос эхлэн Хүүхдийн өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчилсан цөөхөн орны нэг юм. Хүүхдийн баяр хэмээн нэрийдэж ирсэн энэхүү өдрийг энэ жил “Дэлхийн байгаль орчны өдөр”-тэй хамтатган “НОГООН ДЭЛХИЙ МАНАЙ ГЭР БҮЛЭЭС ЭХТЭЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. Хүн бүрийн эргэн очихыг хүсдэг хүүхэд насыг туулж яваа хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг энэхүү баяраар айл гэр бүхэнд, улс орон болгонд хүүхдийн аз жаргалтай инээд цалгиж байгаасай гэж хүсээд хүний орчлонгийн чимэг болсон алдрай бяцхан үрсдээ аз жаргал, эрүүл энх, элэг бүтэн амьдралыг хүсэн ерөөе!


1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. golon

    2013/06/01 at 16:13

    сонирхолтой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *