
Ус их уу
Маш их цэвэр ус уух хэрэгтэй. Хэдий их ууна төдий чинээ сайн. Ус их ууснаар биен дэх инсулины хэмжээг багасагадаг ба энэ нь их чухал юм. Хүний бие инсулиныг ихээр ялгаруулах нь таргалахад нөлөөлдөг байна.
Том тавгаа жижгээр соль
Турахыг хүссэн хүн бүрт жижиг тавгаар хооллохыг зөвлөдөг ба энэ нь ч үр дүнгээ сайн өгдөг юм. Жижиг тавган дахь хоолоо идэж дуусах үед та яг л цадсан мэт сэтгэгдэл төрөх болно.
Удаанаар ид
Та хоолоо маш удаанаар идэх хэрэгтэй бөгөөд ингэснээр хоолноос авч байгаа таашаалыг мэдрэх болно. Та нэг удаагийн хооллолтондоо хамгийн багадаа 15 минут зарцуулж байхыг хичээх хэрэгтэй.
Тэвчих
Бусдад уруу татагдаж огт болохгүй. Та амтат бялуу идэхийг хүсэж байна уу? Тэгвэл зүгээр л 20 минут хүлээгээд үз. Таны идэх хүсэл алга болох вий.
Боломж гарах бүрт алхаж бай
Алхах нь танд маш тустай. Боломжтой бол цахилгаан шатны оронд байнга энгийн шатыг ашиглаж байгаарай. Ажил болон сургуульдаа ирж очихдоо алхахыг хичээгээд хэрвээ хэтэрхий хол бол 2 буудлын өмнө буугаад алхаад явсан ч болно шүү дээ. Энэ нь фитнесийг орлож жинг маш сайн хаях болно.
Сэтгэл хөдлөлөө хяна
Хүмүүс сэтгэлээр унасан болон бухимдсан үедээ маш их хоол иддэг талтай. Танд бухимдал төрүүлж буй зүйлээс аль болох зайлсхийхийг хичээгээрэй. Хэрэв та бухимдсан үедээ их идэх зуршилтай бол тэр зуршлаа ямар нэг бүтээлч зүйлээр солихыг оролдох хэрэгтэй. Зугаалгаар явж эсвэл хөөстэй ваннд хэвтэж болно шүү дээ.
Яг цагтаа орондоо орж бай
Тухайн өдрийн ажлаа төлөвлөж зохион байгуулалттай байхыг хичээгээрэй. Тэгснээр унтах цагнаасаа хумслалгүйгээр хангалттай нойроо авж чадах ба энэ нь турах үйл явцад тань эерэг нөлөө үзүүүлэх болно.
Бариу хувцас өмс
Бариу хувцас өмссөнөөр та өөрийн идэж байгаа зүйлийнхээ хэмжээнд хяналт тавьж чаддаг ба бага иддэг байна.
Идэх юмнаас хол бай
Та тавагтай хоолоо идээд дууссан л бол хөргөгчиндээ нүднээс далд хийж байгаарай. Өөрийгөө хоолонд татагдахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.
Өөрийгөө зоригжуул
Жингээ хаяхад тань урам зориг өгөх ямаг нэг зүйлийг хайж олоорой. Интернэтээс сайхан хүүхний зураг харах, одоо өмсөж байгаагаасаа жижиг размерын жинсэн өмд худалдаж авах эсвэл богино хугацааны ажлаар хол явсан байгаа нөхөр болон найз залуудаа гэнэтийн бэлэг барих чин хүсэлтэй байх гэх мэтчилэн юу ч байж болно шүү дээ. Харин таны энэ хүсэл түрхэн зуурынх бус байнгых байх ёстой шүү.
Зурагт үзэж байх цаг хугацаагаа ашигла
Зурагт үзэж байхдаа ч дасгал хийхийг хичээгээрэй. Дасгалын суурин дугуй унаж, өгзөг өргөх дасгал болон гантилтай дасгал ч хийж болно шүү дээ. Хамгийн чухал нь буйдан дээр суваг эргүүлээд хэвтэхээс л татгалзах хэрэгтэй.
Өглөөний цайг мартаж болохгүй
Үргэлж өглөөний цайгаа ууж байгаарай. Энэ нь таны бодисын солилцоог эхлүүлэх бөгөөд турахыг хүсэгчдийн хувьд заавал байх ёстой зүйлсийн нэг юм.
Өдрийн хоолоо байнга авч явж бай
Өөрийн бэлдсэн өдрийн хоолоо авч явах нь ажлынхаа ойролцоох зоогийн газар хэт их хооллохоос сэргийлэх болно. Гэхдээ эрүүл хоол авч явж байхаа мартав аа.
Унтахаасаа хамгийн багадаа 4 цагийн өмнө хоолло
“6 цагаас хойш хоол идэхгүй” гэсэн хуучны дүрмийг мартах хэрэгтэй. Энэ нь жингээ хаях шилдэг арга биш бөгөөд эсрэгээрээ таны биед хор учруулж ч болох юм. Унтахаасаа 4 цагийн өмнө л идэхээ зогсоох хэрэгтэй.
Давсгүй хоол
Хэт их давс хэрэглэх нь мэдээж биед сайн биш. Бид хоол хүнсэндээ их хэмжээний давс хэрэглэхгүй байх нь их чухал юм. Эрүүл мэндэд сайнаас гадна жингээ хаяхад ч туслах болно.
Цангаж байгаагаа өлсөхтэй андуурав аа
Олон хүмүүс цангаж эсвэл өлсөж байгаагаа ялгаж чаддаггүй. Тиймээс биеэ маш сайн чагнаж ойлгох хэрэгтэй. Бялуу идэхийг биш харин ус уухыг хүсэж байгаа ч юм бил үү?
Ус ихтэй хүнс сонго
Өөх тосны оронд ус ихтэй хүнс сонгож байгаарай. Хүнсний ногоо ч юм уу.
Алимыг мартаж болохгүй
Алим нь өлсгөлөн мэдрэмж бууруулах пектин гэх агууламжаар баялаг байдаг. Цаашилбал энэ нь биед инсулин ялгаруулах явцыг бууруулдаг байна.
Чихэрлэг зүйлийг огт хорихгүй байж болно
Хар шоколадыг өдөр болгон биш ч долоо хоногт 2-3 идэхэд ямар ч асуудалгүй юм. Энэ таныг дэлгүүрээс бялуу худалдан авч идэхээс хамгаалах болно.
Сахар идэхээ зогсоо
Хоол хүнс болон уух зүйлдээ чихэр болон сахар хэрэглэхгүй байхыг хичээгээрэй . Оронд нь зөгийн бал хэрэглээрэй.
Майонезыг хэрэглээнээсээ хас
Энэ нь илчлэг маш өндөр бөгөөд их хэмжээний хэрэггүй зүйлсийг агуулдаг. Майонезнаас хамаагүй илчлэг бага олон төрлийн соус байдаг ба оронд нь тэднээс ашиглаж болно шүү дээ.
Байнга ус авч явж бай
Өдөрт хамгийн багадаа 2 литр ус уух хэрэгтэй учир байнга биедээ ус авч явж байгаарай.
Энгийн дасгал хийж бай
Ажлынхаа дундуу түр завсарлахдаа ч, гэртээ тэр байтугай амралтанд байхдаа ч өдөр болгон хийж болох энгийн хэдэн дасгалтай болоорой.
Ажил дээрээ хоолло
Ганцаараа хооллох хэрэггүй. Хамт олонтойгоо хооллох нь илүү хөгжилтэй байдаг бөгөөд бага идэхэд тустай байдаг ажээ.







