Өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн анхны хиймэл навч

0

Хүн төрөлхтний ухаан бодлыг эрт цагаас нааш эзэмдэж ирсэн нэгэн зүйл бол сар эсвэл бусад гаригууд дээр амьдрах санаа юм. Сансар огторгуйн нууцуудыг ээлж дараалан тайлах их эрэл хайгуулыг хийж байгаа эрдэмтэн мэргэд, судлаачдын хувьд энэ санаанд саад болж байгаа хамгийн шийдвэрлэх зүйл нь бусад гаригууд дээрх хүчилтөрөгчийн хомсдол юм. Энэхүү бэрхшээлийг шийдэх гэсэн хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлийн дүнд янз бүрийн гайхалтай нээлтүүд хийгдсээр байна. Эрдэмтэн, уран бүтээлч Julian Melchiorri сансар огторгуйн хайгуулд бүхэл бүтэн өөрчлөлт авчрах боломжийг зэгсэн ихээр агуулсан синтетик навчийг бүтээжээ.

Энэхүү амьсгалдаг навч нь фотосинтез явагдах боломжтой хлоропластаар хийгджээ.

Өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн анхны хиймэл навч 1

Уг навч нь нүүрсхүчлийг шингээж, хүчилтөрөгч болон тухайн нөхцөлд ус гэх мэт органик нэгдлүүдийг ялгаруулдаг.

Өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн анхны хиймэл навч 2

Бага энерги ашигладаг хиймэл навчны жин маш бага.

Өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн анхны хиймэл навч 3

Melchiorri хэлэхдээ энэ материалыг том хэмжээгээр ашиглах боломжтой гэжээ.

Өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн анхны хиймэл навч 4

Түүнчлэн “Үүнийг мөн фасад, агааржуулалтын систем гэх мэт гадаах хэрэгсэлд ч ашиглаж болно. Энэхүү биологийн шүүлтүүрээр дамжуулан гаднаас агаар шингээн авч, хүчилтөрөгчжүүлсэн агаарыг дотор авчрах боломжтой.” хэмээсэн байна.

Өөрөөсөө хүчилтөрөгч ялгаруулдаг дэлхийн анхны хиймэл навч 5

 

1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *