Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна

14
0
21,919

Reuters агентлагаас Apple компаний ухаалаг бугуйн цагны талаарх олон мэдээллийг цацжээ. Тэдний хэлж байгаагаар 2,5 инчийн дэлгэцтэй, утасгүйгээр цэнэглэдэг энэхүү төхөөрөмж ирэх 10-р сард дэлгүүрүүдийн лангуун дээр тавиатай байх аж. Энэхүү мэдээллээр [tweetable]Apple-ын фенүүдэд гарцаагүй таалагдах iWatch[/tweetable] бугуйн цагны зарим шинэ, чухал онцлогуудын талаар дурдсаны хамт Тайваний Quanta Computer Inc. компанид энэ 7-р сараас эхлэн олон тоогоор үйлдвэрлэгдэж эхлэх тухай өгүүлжээ.

Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна 1
Мөн Reuters-ийн зүгээс мэдээлж байгаагаар Apple-ын ухаалаг бугуйн цаг LG-ийн дэлгэцтэй байх гэнэ. Энэ дэлгэц нь олон эх сурвалжуудын мэдээлж байсан 1,5 инчээс том буюу 2,5 инчийн хэмжээтэй аж. 1,5 инчийн дэлгэц Apple-ын 6 дахь үе болон 2010 онд гарсан анхны мэдрэгч дэлгэц бүхий iPod nano дээр суурилагдаж байсан билээ. Эх сурвалжид өгүүлснээр [tweetable]7 дахь үеийн iPod nano-гийн бүрэн мэдрэгч дэлгэц 2,5 инч хэмжээтэй байх гэнэ[/tweetable]. Мөн үл ялиг тэгш өнцөгт хэлбэрийн дэлгэц нь нуман хэлбэрийг үүсгэсэн байна хэмээн мэдээлжээ.

Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна 2

Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна 3
Урьд нь яригдаж байсан нарийвчилсан мэдээллийг баталсан зарим зүйлсийг дурдвал, мэдрэгч интерфейс болон [tweetable]Apple-ын анхны утасгүй цэнэглэгч төхөөрөмж[/tweetable] зэрэг юм. Түүнчлэн iWatch нь хэрэглэгчийн зүрхний цохилт, алхсан алхам, шатаасан илчлэг, нойр болон бусад эрүүл мэнд болон фитнесийн мэдээллийг хянах олон тооны мэдрэгчүүдтэй байх юм байна. iOS 8 үйлдлийн системийн шинэ Health апп нь iWatch-той холбогдон эрүүл мэнд болон фитнесийн мэдээллүүдийг харуулах, хянах гол үүргийг гүйцэтгэх ажээ.

Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна 4

Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна 5

Утасгүйгээр цэнэглэдэг Apple iWatch энэ 10-р сард худалдаанд гарна 6
Reuters-д мэдээлснээр [tweetable]Apple компани ирэх 10-р сард iWatch төхөөрөмжөө худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа[/tweetable] гэжээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. Nd Nandia

    Nd Nandia

    2014/06/28 at 13:33

    Dajguil ym.

  2. Nd Nandia

    Nd Nandia

    2014/06/28 at 13:33

    Dajguil ym.

  3. Nd Nandia

    Nd Nandia

    2014/06/28 at 13:33

    Dajguil ym.

  4. Nd Nandia

    Nd Nandia

    2014/06/28 at 13:33

    Dajguil ym.

  5. Nd Nandia

    Nd Nandia

    2014/06/28 at 13:33

    Dajguil ym.

  6. Nd Nandia

    Nd Nandia

    2014/06/28 at 13:33

    Dajguil ym.

  7. Ц. Даариймаа

    Ц. Даариймаа

    2014/06/28 at 13:53

    ene hed ym bol?

  8. Ц. Даариймаа

    Ц. Даариймаа

    2014/06/28 at 13:53

    ene hed ym bol?

  9. Ц. Даариймаа

    Ц. Даариймаа

    2014/06/28 at 13:53

    ene hed ym bol?

  10. Ц. Даариймаа

    Ц. Даариймаа

    2014/06/28 at 13:53

    ene hed ym bol?

  11. Ц. Даариймаа

    Ц. Даариймаа

    2014/06/28 at 13:53

    ene hed ym bol?

  12. Ц. Даариймаа

    Ц. Даариймаа

    2014/06/28 at 13:53

    ene hed ym bol?

  13. Zenit

    2014/06/29 at 13:49

    Prekrasno…

  14. Zolk

    2014/06/29 at 18:16

    Миний Samsung Gear 2 хоёроос илүү муу даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.