Залуус 1000 мод зүрхэн хэлбэрээр тарина

0

Залуус 1000 мод зүрхэн хэлбэрээр тарина

Амьдралдаа заавал хийх ёстой гурван зүйл бол ном бичих, мод тарих, үр удмаа vлдээх. Тэгвэл  эдгээрийн нэг болох мод тарих аянд залуусыг нэгдэхийг  “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ, “VIP Crown auto club” уриалж байна.  Өөрөөр хэлбэл “Нийгмийн идэвхитэй залуус” ТББ, “VIP Crown auto club”-ийн хамт олон 1000 мод зүрхэн хэлбэртэй тарихаар төлөвлөөд байгаа ажээ.  

Энэхүү ажиллагаа 10-р сарын 12-нд  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд  зүрхэн хэлбэр бүхий тэрхүү төгөлийг “ЗАЛУУСЫН ТӨГӨЛ” хэмээн нэрлэх юм байна.  1000 хайлаас мод тарих  суулгац  болон багаж хэрэгсэлүүдийг бүгдийг бэлдсэн байх учраас та бүхэн өөрсдийн өдрийн хоолоо бэлтгэн очиж суулгацаа тарихад болно. Анх удаа мод тарьж байгаа хүмүүс чадахгүй байж хэмээн та өөрийгөө бүү чамлаарай.  Мэргэжлийн хүмүүс очиж зааварчилгаа зөвөлгөө өгөх юм. Тиймээс нэг суулгаад үлдээх биш цаашид байнгийн усалгаа арчилгааг нь хийх юм.

Мөн энэ бүтэн сайнд буюу 09 сарын 29нд нүхээ бэлдэх тул эрчүүд нь ирж суулгах моднийхоо нүхийг ухалцахыг уриалж байна.

Хүн бүрт нээлттэй энэхүү арга хэмжээний мэдээллийн ивээн тэтгэгчээр  “MGL media group”,  Xopom.com, Dorgio.mn, Urlag.mn сайт ажиллаж байгаа юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг 99853585, 94144104, 99051433, 99138910, 91111170 утсаар аваарай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *