Холливуд Монголд

0

Холливуд МонголдЮнител группын Юнивишн компани Холливудын “Их Дөрвөл” студи хэмээгддэг Warner Bros. Pictures, Walt Disney Company, Universal Studios, Paramount Pictures –тэй албан ёсны гэрээ үзэглэлээ. Ингэснээр Юнивишн компани Монголын контентын зах зээлд нэгэн шинэ хуудсыг эхлүүлж, Азийн тэргүүлэгч операторуудын нэг боллоо.  Энэхүү түүхэн үйл явдлын нээлтийн ёслол 2013 оны 9-р сарын 13-нд Сентрал Тауэрын гаднах цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрөв.

Нээлтийн ажиллагаа ер бусын өвөрмөцөөр буюу муур эмэгтэйчүүд хөтлөгчийн машинтай хамт орж ирснээр эхэлсэн юм. Энэ үеэр Холливудаас өндөр нууцлалтай киноны хальс хүргүүлсэн байсныг хорон санаат Жокер болон түүний хамсаатнууд хулгайлахаар довтолсон ч Бэтмэнийн хүчирхэг хамгаалалт тэднийг зогсоож чадсан. Мөн World War Z-ийн амилсан үхдэлүүд үзэгчдийн дунд чимээгүй зугаалж явснаа чанга хөгжмийн аянд гэнэт гарч ирэн бүжиглэсэн юм. Холын Америкийн Холливуд ийнхүү Монголд ирж “Их Дөрвөл”-ийн киноны баатрууд Сентрал Тауэрын гадаа зочиллоо.

Юнивишнийн IPTV Видео сандThe Great Gatsby (2013), G.I. Joe: Retaliation (2013), Star Trek Into Darkness (2013), World War Z (2013), Jack the Giant Slayer (2013), LEGO Batman: The Movie – DC Super Heroes Unite (2013) , 42 (2013) кинонууд эхний ээлжинд байршсан бөгөөд ирэх саруудад Pacific Rim (2013), Мan of Steel (2013), The Hangover Part III(2013) зэрэг шилдэг кинонууд нэмэгдэх юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *