ҮСХ: Манай улсын ажиллагсдын дундаж цалин

0

Үндэсний Статистикын Хорооноос 2013 оны эхний 8 сарын нийгэм-эдийн засгийн мэдээлэл гарсан, энэ удаагийн мэдээлэлд ажиллагчдын дундаж цалин 2013 оны 2-р улирлын байдлаар хэд болсон талаарх мэдээлэл орсон.

Энэ оны 2-р улирлын судалгааны дүнгээр 100 хүртэлх ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 631.7 мянган төгрөг, эрэгтэй ажиллагчдынх 654.1 мянга, эмэгтэй нь 609.7 мянга, 100 ба түүнээс дээш ажиллагчтай аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын дундаж цалин 826.2 мянган төгрөг, эрэгтэй ажиллагчдынх 955.8 мянга, эмэгтэй ажиллагчдынх 716.0 мянган төгрөг байна. Мөн бид энэ мэдээллээ эдийн засгийн үйл ажиллагааны салбаруудаар, ажил мэргэжлээр, байгууллагын хариуцлагын хэлбэрээр, аймаг, нийслэлээр гээд боломжтой бүх задаргаагаар гаргаж байгаа. Жишээлбэл, уул уурхай, олборлох салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн өндөр 1486.1 мянга байгаа бол хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын цалин 308.0 мянган төгрөг байна.  Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзвэл, хувьцаат компани (ХК)-д ажиллагчдын дундаж цалин 902.5 мянган төгрөг байгаа бол хоршоонд ажиллагчдын цалин хамгийн бага 168.5 мянган төгрөг байна.  Эндээс харахад ажиллагчдын сарын дундаж цалин ажилладаг салбар, байгууллагын төрөл, ажил мэргэжлээрээ маш их ялгаатай байгаа юм…

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *