Cosmopolitan сэтгүүлийн шинэ дугаар

0

Cosmopolitan сэтгүүлийн шинэ дугаарШув шулуун, намирсан үс. Долгионтой үсний минь оронд байсан ч болоосой гэж мөрөөддөг байсан үс. “Айлын” юм илүү амттай харагддаг шиг би тийм үсэнд дурлана. Харин миний үсэнд дурласан хүний “Чи гоё үстэй юм аа” гэсэн магтаалыг ойлгохгүй. Тэгээд нэг өдөр мөрөөдлөө биелүүлэв ээ. Гэтэл “уучлаарай” болж, хайран үсээ гэмтээн, “айлын” юм “айлдаа” л амттай харагддагийг нэг ойлгосон доо. Гэтэл зүсийг маань засдаг үсээ бид өдөр бүр санаандгүйгээр гэмтээдэг гэнэ! 36-р нүүрэнд бид ямар алдаа гаргадаг, мөн хэрхэн засахыг уншаарай. 

“Ус уугаад байхад л таргалаад байх юм” гэж найз маань нэг удаа гомдоллов. Шөнө нойрондоо хөргөгч рүүгээ гүйчихдэггүй бол гэж би хэлж байсан юм. Үнэхээр хоолоо хориод байхад бэлхүүсэнд ямар ч өөрчлөлт гарахгүй байгаа бол хослуулж идэж байгаа хоолоо анзаар гэж Cosmo Body love буландаа зөвлөж байна. 

Шорлог, голын чимээ, нарны тос, зуны сандааль, chill-out хөгжим, айраг … зун чамайг бид санана даа. Зуны даашинз гоёлоо өмсөх хэдхэн хоног үлдлээ. Тэгэхдээ тэднийгээ хэрхэн хослуулах талаар fashion, beauty редакторын зөвлөгөөг дагаарай.

Заанхүүгийн Болор
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *