Тахианы цээж махыг шарах шүүгээнд болгох 3 арга

0

Амттай тахианы мах бэлдэх гурван энгийн жорыг танилцуулж байна

1. Жигнэж болгосон тахианы мах

Орц:

  • Тахианы цээж мах эсвэл гуя
  • Барбекю соус
  • Оливийн тос
  • Давс, перец

Бэлдэх арга

  1. Хүйтэн урсгал усанд тахианы махаа сайтар угааж хатаана. Хатаахын тулд цаасан алчуур ашиглаж болно.
  2. Шарах шүүгээнд тахианы махыг хатаахгүйн тулд оливийн тосоор арчина. Хэдхэн цайны халбага байхад л хангалттай.
  3. Давс, перецээр амтална. Мөн өөрийн дурын амтлагч ашиглаарай. Жишээ нь хурц халуун ногоонд дуртай бол улаан нунтаг перецээр амтална.
  4. Шарах хэвээ тослоод тахианы махаа байрлуулна.
  5. Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20-40 минут болгон. Тахианы махны хэмжээнээс болгох хугацаа шалтгаална.
  6. Хутгаар болсон эсэхийг нь шалгах боломжтой. Махны зузаан хэсэгт дүрэхэд өнгөгүй шүүс гарах ёстой.
  7. Махыг 5 минут орчим хөргөвөл шүүслэг болох ажээ.

2. Шаржигнуур тахиа

Орц:

  • Тахианы цээж мах эсвэл гуя
  • Талхны үйрмэг
  • Үрж жижиглэсэн пармезан бяслаг
  • Оливийн тос
  • Майонез
  • Сүү
  • Давс, перец

Бэлдэх арга

  1. Хүйтэн усанд махаа угааж хатаана.
  2. Махаа хоёр талаас нь уутанд хийж алхаар давтана.
  3. Хэдэн цайны халбага майонезийг сүүгээр зуурч тараг шиг болгоно. Давс, перецээр амтална.
  4. Өөр саванд бяслаг, талхны үйрмэгээ хийж бага зэргийн оливийн тос, амтлагчаар амтална.
  5. Тахианы махаа эхлээд сүүн зуурмагт дараа нь бяслагандаа дүрнэ.
  6. Шарах шүүгээний хавтанг фольгагаар бүрж оливийн тос түрхээд тахианы махаа хийнэ.
  7. 200 хэмд 35 минут шаргал өнгөтэй болтол нь болгоно.

 

3. Шүүсэнд болгон тахианы мах

Орц:

  • Тахианы цээж мах эсвэл гуя
  • Улаан дарсны эсвэл бальзамын уксус
  • Хатаасан ногоо
  • Гич
  • Сонгино
  • Оливийн тос
  • Давс, перец

Бэлдэх арга

  1. Шүүсийг бэлдэхийн тулд 2 х.х уксус, 2-3 ц.х хатаасан ногоо (гоньд, орегано, розмарин зэрэг), 2 х.х гич, 4 х.х жижиглэж татсан сонгино, 4 х.х оливийн тос, давс, перец холиод шөнө хонуулна.
  2. Шүүс бэлэн болонгуут тахианы махаа угааж хатаагаад шүүсэнд хийж хөргөгчинд хонуулна.
  3. Шарах хавтангаа оливийн тосоор тослох эсвэл фольга дэвсэнэ. Тахианы махаа хийж дээрээс нь том хэрчсэн сонгино цацна.
  4. Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут болгоно.

5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. зургын хараад шууд хятадыг хуваах төлөвлөгөө гэж зурс хийв.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *