Мобинет ХХК мэргэжлийн сертификат олгох Airmax UBIQUITI сургалтаа эхлүүллээ

0

Мобинет ХХК мэргэжлийн сертификат олгох Airmax UBIQUITI сургалтаа эхлүүллээМобинет ХХК нь 2012 онд радио холбооны UBIQUITI компанийн олон улсын сургалтын үйл ажиллагааг явуулах албан ёсны (Authorized Training Partner) эрхтэй болсон билээ. Уг эрхийн хүрээнд UBIQUITI Networks албан ёсны сургалтаа 2 дахь жилдээ 2013 оны 7-р сарын 1-ний өдөр зохион байгуулж эхэллээ. Энэ удаагийн сургалт нь Airmax UBIQUITI нэртэйгээр зохион байгуулагдаж буй бөгөөд UBIQUITI төхөөрөмжийг ашиглан утасгүй интернетийн үйлчилгээний системтэй харьцах туршлага хуримтлуулахад  чиглэгдсэн онцлогтой юм. 

Airmax UBIQUITI сургалт нь 2 өдөр үргэлжилэх бөгөөд сургалтыг зохион байгуулснаар Монгол инженерүүд эх орондоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат болон мэдлэгийг богино хугацаанд олж авах бүрэн боломжтой болно.

Харин UBIQUITI Networks INC компанийн хувьд радио холбооны техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2010, 2011 онуудад Олон улсын утасгүй интернетийн үйлчилгээ үзүүлэгчдийн холбооноос /WISPA/ “Хамгийн борлуулалттай бүтээгдэхүүн болон шилдэг шинэ үйлчилгээ”-ний шагналыг хүртсэн үндэстэн дамнасан компани юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *