“Аймаг бүрээс 300 азтан шалгаруулах” урамшуулалт хөтөлбөрийн эхний 2100 азтанууд тодорлоо

0

“Аймаг бүрээс 300 азтан шалгаруулах” урамшуулалт хөтөлбөрийн эхний 2100 азтанууд тодорлоо


Монголын Үүрэн холбооны Скайтел групп Монгол орныхоо өргөн уудам нутаг дэвсгэр, 21 аймагт харъяалагдан суугаа эрхэм түмэндээ зориулан “Орон даяар 6300 азтан шалгаруулах” урамшуулалт хөтөлбөрөө эхлүүлээд 1 сар болж байгаа билээ. 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх уг хөтөлбөрийн эхний шалгаруулалт 4 дүгээр сарын 27-ны өдрийн 19 цаг 30 минутанд, орон даяар аймгуудын телевизүүдээр шууд зохион байгуулагдлаа. Орон нутгийн хэрэглэгчдэд тусгайлан зориулсан энэхүү арга хэмжээ нь 21 аймагтаа аймгийнхаа телевизээр шууд нэвтэрсэн нь орон нутгийн нийт хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байна.Арга хэмжээний үеэр хөндлөнгийн хяналтыг тухайн аймгийн цагдаагийн газрын удирдлагууд, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хэрэглэгчийн Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэгийн удирдлагууд, хэрэглэгчид хяналт тавьж ажиллалаа.

Зөвхөн энэ удаад гэхэд л 21 хэрэглэгч Солонгосын үзэсгэлэнт Чежү аралд Хосоороо амрах эрх, 42 хэрэглэгч Уйдахгүй, Төөрөхгүй, Ганцаардахгүй СМАРТ-ТАБ ухаалаг хөтөч, 42 хэрэглэгч Монгол орны хаана ч ашиглах боломжтой өндөр хурдны Skynet модем, 42 хэрэглэгч Монголын үүрэн холбооны зах зээлд ижил төрлийн дараа төлбөр үйлчилгээнүүдээс, сүлжээ харгалзахгүй ижил үнийн тариф, барьцаа төлбөр төлөхгүй, сүлжээндээ үнэгүй ярих эрх гээд маш олон давуу талуудыг агуулсан “Сайхан бүхнийг танд” гэсэн уриатай дараа төлбөрт Nice үйлчилгээний азын дугаар, 42 хэрэглэгч Урьдчилсан төлбөрт үйлчилгээний азын дугаар, сүлжээндээ хязгааргүй ярих боломжтой 247 үйлчилгээний 3 сарын эрхийг 420 хүн, 2 сарын эрхийг 630, 1 сарын эрхийг 840 хүн тус тус хожлоо. Эрхэм уншигч таны ойр дотны хэн нэгэн хүн азтан болсон байх өндөр магадлалтай тул та доор дугаараас шүүж харан баяр хүргэхээ мартаваа.

Сүхбаатар аймгийн супер азтан 96518238 дугаартай хэрэглэгч Баатарсүхийн Алтантуяа: 2 ДАХ УДААГАА СКАЙТЕЛИЙН СУПЕР АЗТАН БОЛЖ БАЙНА

Би 2 дах удаагаа Скайтелийн супер азтан болж байна. 2011 онд манай Сүхбаатар аймагт өндөр хурдны интернэтийн сүлжээ орсны нээлтийн арга хэмжээн дээр хамгийн сүүлийн үеийн смарт утас хожсон байгаа. Тэр гар утсандаа хийсэн дугаараараа энэ удаад гадаадад явах эрх хожлоо. Үнэхээр баяртай байна. Гэр бүлээрээ ашиглахад хамгийн тохиромжтой үйлчилгээ гэж Скайфоныг боддог. Нөхөртэйгөө хамт Чежу руу аялахаар бэлтгэлээ базааж эхэлсэн.

Өвөрхангай аймгийн супер азтан 91231670 дугаартай хэрэглэгч Ууганбаяр: БИДЭНД ҮНЭХЭЭР ХЭРЭГТЭЙ ЭД ШҮҮ ЭНЭ СКАЙФОН ЧИНЬ

Манайхан гэрээрээ гэрийн мод эрээлдэг бизнес эрхэлдэг юм. Азтан болсоноо ч мэдээгүй гадуур явж байгаад дөнгөж орж ирээд байна. Ах нь хөдөө хол байдаг охинтойгоо холбоо барих гэж л энэ дугаараа авч байсан. Бидэнд үнэхээр хэрэгтэй эд шүү энэ Скайфон чинь. Хямд ярьдаг болохоор манайх өөр утас барьдаггүй юм. Манайх чинь хөдөө байдаг охинтойгоо байнга л утсаар ярьж байдаг болсон. Манайхан бүгдээрээ гадаад явж үзээгүй. Ямартаа ийм сайхан аз тохиож байхад хоёр хүүгээ явуулна гэж бодож байна. Ах нь үнэхээр их баяртай байна. Ингээд азтан болчихно гэж ёстой бодсонгүй.

Булган аймгийн супер азтан 96003337 Намсрайн Мөнхтулга: ШАГНАЛААРАА ААВ ЭЭЖ ХОЁРЫГОО АЯЛУУЛНА

Би энэ дугаараа өнгөрсөн 12 сард авсан. Шинэхэн дугаар маань надад үнэхээр том аз авчирлаа. Би өөрөө ШУТИС-ын УУАТИС-ын 5-р курсын оюутан. Өчигдрөөс хойш бараг хорь гучин хүн ярилаа, гэхдээ яг шагналаа гардаж авсныхаа дараа л итгэлээ. Үнэхээр баяртай байна. Шагналаараа аав ээж хоёрыгоо аялуулна гэж бодож байгаа.

Увс аймгийн супер азтан 96481212 дугаартай хэрэглэгч Намсрайн Пунсалдулам: ЧЕЖУ РУУ АЯЛАХ ЮМСАН ГЭСЭН НУУЦХАН МӨРӨӨДӨЛ БАЙСАН ШҮҮ

Азтан болсондоо маш их баяртай байгаа. Би Увс аймгийн хүн биш. Тухайн үед Увс аймагт Хилийн цэргийнхэнд нийтийн бүжиг заах ажилтай явж байгаад, ярианы нэгж нөхрөөрөө авхуулсан чинь ингээд хамгийн супер шагналыг нь хожчихлоо. Өчигдөр огт танихгүй хүмүүс яриад баяр хүргээд байхаар нь үнэмшихгүй л байлаа. Скайтел компаниас ярихаар нь нэг юм үнэмшлээ. Би 50 нас хүрэхээсээ өмнө Чежу арал руу аялах юмсан гэсэн нууцхан мөрөөдөж байсан шүү. Гэхдээ хэзээ ч билээ гэж бодож байсан чинь ингээд биелчихдэг юм байна. Скайтелийнхандаа баярлалаа, Увсынхандаа бас баярлалаа гэж хэлье.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *