Цахилгаан гүйдэлд дархлаатай супер-хүн

0

Цахилгаан гүйдэлд дархлаатай супер-хүнHistory сувгаар олон нийтэд хүрдэг “Стэн Лигийн супер хүмүүс” телевизийн цуврал нь оюун ухаан болон бие махбодийн ер бусын чадвартай, бодит амьдрал дээр байдаг супер хүмүүсийг танилцуулдаг. Энэхүү цувралын нэг баатар бол Цахилгаан-хүн хочит Ражмохан Найр /Rajmohan Nair/ гэгч юм. Энэтхэгийн Коллам хотын иргэн тэрбээр хүний амь насанд аюултай цахилгаан гүйдлийг тэсвэрлэх чадвартай бөгөөд энэ нь түүний биед ямар нэгэн сөрөг нөлөөг үзүүлдэггүй байна. 10 амперын цахилгаан гүйдэл хүний амь насыг хөнөөх чадалтай байдаг бол Ражмоханы хувьд нь энэ нь жирийн зүйл байдаг аж. Ражмохан цахилгааны бүрээсгүй утсыг нүцгэн биендээ хүргэн барьж байгаад гэрлийн шил, төмөр лист тэргүүтэй цахилгаан хэрэгслүүдэд залган цахилгаан дамжуулж чаддаг. Раж өөрийн энэ чадварыг долоон настай байхдаа эхийгээ алдах үедээ олж мэдсэн ба тухайн үед Раж амиа хорлохоор трансформер өөд авирч, цахилгаан дамжуулах утаснаас барьж авсан ч ямар ч зүйл болоогүй байна. Ингэж өөрийн гайхамшигтай чадварыг олж авсан Ражийн тэсвэрлэдэг энэ гүйдлийг жирийн хүмүүс өөр дээрээ туршвал тэр даруй булчингийн гэмтэл авч, зүрх нь зогсох гэнэ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *