Хуучин бараа зардаг дэлгүүрээс эсвэл зар дээрээс хүний хэрэглэж байсан дараах 13 хуучин эд зүйлийг худалдаж авсны хэрэггүй!

1

Эртний эдлэл эсвэл хуучин барааны дэлгүүрээс ямар нэгэн эрдэнэс олох бодолтой хэсэж байхдаа нэг зүйлийг анхаарах хэрэгтэй: нүд туссан тухайн барааг худалдаж авах үнэхээр хэрэгтэй юу? Энгийн болор ваар эсвэл хос гутал нь ариун цэврийн норм хангаагүй байж болох тул эрүүл мэндэд нэн аюултай болохыг анхаараарай.

Бид л өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарал тавихгүй бол өөр хэн тавих вэ дээ? Тиймээс чухам ямар хуучны эд зүйл худалдаж авахдаа анхаарал болгоомжтой хандах ёстойг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

1. Хуучны болор эдлэл

© Depositphotos

Хуучны болор эдлэл нь цуглуулгад л тохирно. Яагаад гэвэл энэ төрлийн эдлэлийг хуучирсан стандартаар бэлддэг байсан учраас хар тугалга агуулж байж болох юм. Ийм болор эдлэлд хоол унд хийж идсэнээр эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй.

 

2. Хуучны аяга таваг, хоолны сав суулга

© Nashyra Tuininga / Facebook

Миннесота-гийн Эрүүл мэндийг хамгаалах яамны мэдэгдсэнээр, таваг, аяга болон хоолны бусад сав суулга хар тугалга болон өөр бусад химийн бодис агуулж болохыг анхааруулжээ. Тухайн сав суулганд юу бэлдэж байсан байж болох тухай бол бодоод ч хэрэггүй биз.

Гоёмсог өнгө үзэмж нь тухайн сав, хайруулын таваг, хоолны хэрэгслийг хоол болгож идэх талаасаа эрүүл мэндэд тустай болгож чадахгүй. Бидний тогтмол хэрэглэдэг сав суулга (ялангуяа наалдаггүй гадаргуутай хайруулын таваг) нь таны хоолыг хордуулах химийн бодис агуулж байж болно. Тиймээс хуучны гал тогооны хэрэгслийг шууд хэрэглээнд бус зөвхөн гоёл чимэглэлийн зориулалтаар л худалдаж авах нь зөв.

 

3. Гутал

Секонд-хендээс нэртэй дизайнерын гоёмсог хос гутал авч өмсөх нь санхүүгийн хувьд хэмнэлттэй хэдий ч эрүүл мэндээрээ хохирч болохыг анхаараарай. Хүний өмсөж байсан хуучин гутал өмссөнөөр мөөгөнцөр эсвэл арьсны халдварт ямар нэгэн өвчин тусах эрсдэлтэй, өөрөөр хэлбэл гутлын хуучин эзний өвчин танд халдаж болзошгүй. Үүнээс гадна гутал өөр хүний хөлний хэлбэрт орж өөрчлөгдсөн байдаг, тиймээс өмсөхөд төдийлөн эвтэйхэн санагдахгүй л болов уу.

Гэхдээ гутлын шошго нь муудсан зүйлгүй хэвээрээ байвал элдэв айдасгүй өмсөж болно.

 

4. Тоос сорогч

© OBprod / Shutterstock, © kasarp studio / Shutterstock

Тоос, бохир, тэр ч бүү хэл хачиг хүртэл тоос сорогчны хог цуглуулах уутанд төдийгүй тоос сорогчны  булан тохой бүрд шигдсэн байж болно. Тиймээс хуучин барааны дэлгүүрээс тоос сорогч худалдаж авч байгаа нь нэгэн төрлийн сугалаа болох юм уу даа. Та ямар төрлийн микроб эсвэл харшил өдөөгч өөртөө худалдаж аваад явж байгааг хэн мэдэх вэ дээ?

 

5. Хүүхдийн тоглоом

© chakree silasine / Shutterstock, © Morrowind / Shutterstock

Хэрвээ та хүүхдэдээ хуучин барааны дэлгүүрээс зөөлөн эсвэл хуванцар тоглоом худалдаж авч өгөх гэж байгаа бол хүүхэд тоглоомоо байнга оролдож, тэвэрч бас амандаа хийдгийг санаарай. Хуучин тоглоом нь нян, хачиг, мөөгөнцөр болон харшил өдөөгч агуулж байдгаараа аюултай. Тоглоомыг халуун усанд угаагаад зүгээр гэж бодож болох юм, гэхдээ халуун хэмд ч устдаггүй зарим нэг микробууд байдгийг мартаж болохгүй.

Тиймээс хуучин тоглоомыг үзэсгэлэнгийн үзүүлэнд тавихаар төлөвлөж байгаа үед л худалдаж авна.

 

6. Цахилгаан хэрэгсэл

© ccpixx photography / Shutterstock

Хуучин цахилгаан хэрэгсэл нь худалдан авалтын дараа эвдэрч болзошгүй, тэр ч бүү хэл элэгдэж хуучирсан залгуураасаа болоод гэрт гал гарч болохыг ч үгүйсгэхгүй. Энэ нь шинэ цахилгаан хэрэгсэл ямар ч асуудалгүй байна гэсэн үг биш юм шүү. Хуучин ч бай, шинэ ч бай цахилгаан хэрэгсэл худалдаж авахдаа бүрэн бүтэн байдлыг дэлгүүрт нь мэргэжлийн хүний хажууд заавал шалгаж авах ёстой.

 

7. Барилгын материал

Хаалга эсвэл цонхонд шоргоолж эсвэл өөр бусад хортон шавьж үүрлэсэн байж болно. Миннесота-гийн Эрүүл мэндийг хамгаалах яамны мэдээнээс харахад, цонх эсвэл хаалгыг 1980-аад оноос өмнөх будгаар будсан байвал хар тугалга агуулж байж болох юм гэжээ. Хуучны цонхны хүрээг гэртээ суурилуулах гэж байгаа бол юуны түрүүнд будганд агуулагдах хар тугалгын хэмжээг мэргэжлийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй.

 

8. Матрас

© rosstek / Shutterstock, © Depositphotos

Хуучин барааны дэлгүүрт тэр болгон матрас зараад байдаггүй л дээ, гэхдээ хэн нэгэн танд хуучин матрас худалдаж авахыг санал болговол матрас авахаас татгалзсан нь дээр гэж зөвлөмөөр байна. Хуучин матрастай цуг та гэртээ хортон шавьж, хачиг зэрэг төрөл бүрийн микроб авчирч болох юм. Мөн матрас нь хуучин эзнийхээ шингэний (хөлс, шүлс зэрэг) ул мөрийг ч үлдээсэн байгаа эсвэл тэдний амьтдын үс ноос, хачиг зэрэг байгааг ч үгүйсгэхгүй. Матрасны гадаад үзэмж нь шинээрээ бас цэвэрхэн байж болох юм, гэсэн хэдий ч дотроо үнэхээр аюулгүй эсэхийг батлах ямар ч арга байхгүй.

 

9. Хүүхдийн ор

© Nomad_Soul / Shutterstock

Цэвэрхэн, гамтай эдэлсэн ч бай хамаагүй хүүхдэдээ  шинэ, аюулгүй ор худалдаж авч өгсөн нь аль ч утгаараа дээр. Тэгээд ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандарт бараг жил болгон өөрчлөгдөж байдгийг анхаар.

 

10. Дэр

© Depositphotos

Хүний дэрлэж байсан дэр нь хачиг үржсэн орчин л байгаа. Оклахомагийн улсын их сургуулийн Хөдөө аж ахуй болон байгалийн нөөцийн хэлтэс-ийн үзэж байгаагаар, хачиг нь даавуу болон зөөлөн дүүргэлтэнд 1 жил хүртэл амьдрах чадвартай ажээ. Тэгээд ч өнөө цагт өөрийн санхүүдээ тохируулаад авч болох төрөл бүрийн дизайн, материалтай шинэ дэрнүүд өргөн сонголттойгоор зарагдаж байна.

 

11. Резинэн гутал

© photocritical / Shutterstock

Ус үл нэвтрүүлэх хувцас болон резинэн гутал нь мөнх зүйл биш. Уг материал нь угаалга эсвэл цаг агаарын хүнд нөхцөл байдлаас болж муудна, жишээ нь, борооны хэдэн улирлын дараа өөрийн эрхгүй мууддаг. Тэгэхээр хуучин усны гутлыг 1 улирал өмсөөд хаяхын оронд шинийг худалдаж авсан нь хамаагүй хямд тусна.

 

12. Дуулга малгай

© Shampanskiy / Shutterstock

Мотоцикл болон унадаг дугуйны дуулга малгай цорын ганц зориулалттай. Дуулга малгайн өмнөх түүхийг бид мэдэхгүй, тэгэхээр шинийг худалдаж авсан нь аминд өлзийтэй шүү. Дараа нь харамсаж байхаар төлөх ёстой мөнгөө төлөөд шинийг авч өмс. Дуулга бусад малгайн адил мөн л хуйхны төрөл бүрийн хачиг агуулж байж болох тул халдварт өвчин тусах магадлалтай.

 

13. Хивс

© Elena Odareeva / Shutterstock

Хуучин хивсэнд толбо, мөөгөнцөр бас харшил өдөөгч төрөл бүрийн микроб, нян агуулагдаж байдаг. Шинэ хивс үнэтэй тусах нь ойлгомжтой, гэхдээ таны эрүүл мэндэд ээлтэй байх болно.

Та хуучин барааны дэлгүүрээс юм худалдаж авч үзсэн үү? Хамгийн азтай эсвэл азгүй худалдан авалтаа бидэнтэй хуваалцаарай.

30
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
15
ГоёГоё
15
БахархмаарБахархмаар
14
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
10
ХөөрхөнХөөрхөн
9
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Oyunjargal Oyuk

    Oyunjargal Oyuk

    2020/10/14 at 21:29

    Од Ганган

  2. Boroo Boroo

    Boroo Boroo

    2020/10/15 at 01:39

    Barag bugdiin avch bolohku de

  3. Gantuya Myagmarjav

    Gantuya Myagmarjav

    2020/10/16 at 00:48

    Ган-Эрдэнэ Мягмаржавын

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *