Эх дэлхийн Энхийг сахиулагчид эх орон ар гэртэйгээ саадгүй харилцах боломжтой боллоо

0

Эх дэлхийн Энхийг сахиулагчид эх орон ар гэртэйгээ саадгүй харилцах боломжтой боллоо


Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын энхийг сахиулах албаны хамт олон МҮОНРТ- ээс зохион явуулдаг 1 минут 1 сая нэвтрүүлэгт оролцож шилдэг дайчин залуус маань авьяас чадвар, авхаалж самбаагаа сорин уралдацгаалаа.

Тэмцээний ялагчаар Энхийг сахиулах албаны 150-р ангийн ахлах ахлагч Сандаг- Очир тодорч 1 сая төгрөгийн эзэн болж ар гэр анги хамт олныхоо талархалыг хүлээлээ.

Энэхүү арга хэмжээг Мобиком корпорацийн байгууллагын бизнесийн газраас санаачлан зохион байгуулсан бөгөөд Эх дэлхийн энхийг сахиулах үйл ажиллагаанд гар бие сэтгэл зүрхээ зориулан ажилдаг цэрэг эрсээ дэмжин ажиллахаар зорьж цаашид зэвсэгт хүчний жанжин штабыг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн дээрхээс гадна Энхийг сахиулагчдын халуун цэг болох Судан, Афганистан, Африкийн орнуудад алба хааж байгаа офицер ахлагчдын эх орон ар гэрийхэнтэйгээ холбогдох харилцаа холбооны асуудлыг шийдвэрлэж MNP75 интернэт утасны 200 ширхэг дугаарыг үнэ төлбөргүйгээр олголоо.
MNP75 интернэт утсаар Дэлхийн хаанаас ч 75хххххх сүлжээндээ үнэгүй, Мобикомын сүлжээнд 30 төгрөг, Бусад операторын сүлжээнд 50 төгрөгөөр яриа хийх боломжтой бөгөөд харилцаа холбооны хамгийн хямд орчин үеийн дэвшилтэт шийдэл юм.

Мөн энхийг сахиулах үйл ажиллагаанд 4-5 оролцож эх орон Монгол цэргийн нэр хүндийг өндөрт өргөн гавьяа байгуулсан 150-р ангийн эмнэлгийн тасгийн захирагч Дэд хурандаа Цэрэндорж, шифрийн мэргэжилтэн Ахлах ахлагч Батжаргал нарыг Samsung GalaxyS3 ухаалаг гар утас MNP75 интернэт дугаарын хамтаар бэлэг болгон гардууллаа.

Мобиком корпораци нь мэдээлэл харилцаа холбооны цогц шийдлийг албан байгууллага болон хувь хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг цаг алдалгүй нэвтрүүлэн хүргэж байдаг Мэдээлэл харилцаа холбооны шилдэг оператор билээ.

МОНГОЛ ЦЭРГИЙН ЯРУУ АЛДАР БАДАРТУГАЙ

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *