“Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье!

0

“Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлье!
Тэртээ 1921 оноос “Хувьсгалт цэргийн баяр” нэрээр анхлан тэмдэглэгдэж ирсэн Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 92 жилийн ойн өдрийн гал халуун мэндийг Халх Монголын ханхар эрчүүд та бүхэндээ хүргэж, туулах амьдрал тань түвшин байж, дуурсах нэр тань бүтэн байхыг хүсэн ерөөе!Эр хүн таЭвдрээгүй эргэх орчлонгийн эрхэмсэг алдрай, бүсгүйд шүтэгддэгЭндүүцээгүй буурал амьдралын эзэн, ижийд бишрэгдэн дээдлэгддэгЭлбэрэлгүй сааралтах сүүдэр шиг амьдралыг өөд нь аваад босгодогЭцэсгүй үргэлжлэх аз жаргалын зовлонг нь нимгэлэн жаргаадаг билээ.Монгол улсын дархан хил өнө мөнхөд амгалан байж, Монгол цэргийн хийморь лундаа цагийн цагт мандан бадарч явах болтугай!1921 оны 3-р сарын 18-нд Хиагт хотыг гамингуудаас чөлөөлж, хувьсгалын анхны ялалтыг байгуулсан бөгөөд энэ өдрийг хувьсгалт цэргийн баярын өдөр болгон тэмдэглэж байх БНМАУ-ын бага хурлын тогтоол 1946 онд гарч, цэргийн албан хаагчдын амралтын өдөр болгосон. Зэвсэгт хүчний өдөр хэмээн тэмдэглэж ирсэн энэ түүхт өдрийг өнгөрөгч 2011 оноос эхлэн “Монгол цэргийн баярын өдөр” болгон тэмдэглэх болсон бөгөөд ингэснээр цэрэгт алба хаасан, цаашид хаах бүх эрчүүдийн баяр гэхээсээ илүүтэй зөвхөн Зэвсэгт хүчиндээ алба хааж буй цэргийн алба хаагчдын баяр гэж ойлгогддог байсныг өөрчилж, цэргийн алба хашиж буй болон өмнө нь цэргийн алба хаасан бүх хүн “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэх боломжтой болсон юм.
Олон бүсгүйчүүд эмэгтэйчүүд энэ өдөр аавыгаа, ахыгаа, ханийгаа, хүүгээ баярлуулах гэж бэлддэг. Гэвч эрчүүд залуучуудын хувьд сархдын ааганд автаж, хөлчүүрхэх явдал багагүй байдаг. Эрүүл мэндийн яамнаас энэ өдрийг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргасан бөгөөд хувь хүн болоод нийгмийн сайн сайханд тустай энэхүү уриалгыг дэмжиж, хэрэгжүүлэхийг нийт залуустаа уриалж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/03/18 at 13:06

    зэвсэгт хүчний 029 дүгээр анги харуул ротын 2008-2009 оны 1 дүгээр ээлжний цэргүүддээ баярын мэнд кк. он жавуудаа !

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *