Усан дээгүүр ус урсана – Тэр юу вэ?

0

Усан дээгүүр ус урсана - Тэр юу вэ?


Хүний чадвар чадамж хязгааргүй. Нэг болоод нэг хэсэг хүн нийт хүн төрөлхтний гайхлыг төрүүлж, сэтгэлийг баясгасан онцгой зүйлийг бүтээж, Дэлхий дахин түүнийг нь харж, эдэлж, баяр баясгалан, амьдралын сайн сайхныг мэдэрдэг. Хүн төрөлхтнийг гайхашруулсан хүний гайхамшигт бүтээлүүдийн нэгтэй та бүхнийг танилцуулах гэж байна. Энэ бол “Усан дээгүүр ус урсана” гэсэн хачирхалтай оньсгоны маань хариу юм. Харьцангуй жижиг хэмжээний усан онгоцнууд сэлэх хэмжээний усан сувгуудыг дэмжсэн гүүрэн байгууламжууд бол энэ оньсгоны хариу билээ.
Гол мөрний усан дээгүүр, голын хөндий дээгүүр, авто болон төмөр замын дээгүүр баригдсан байдаг усан гүүрнүүдийн үүсэл 17-р зууны үеэс эхлэлтэй. Бүхэл бүтэн хотыг тэр чигээр нь усаар хангах суваг шуудууны системнээс эхтэй энэхүү байгууламжуудын дундаас Дэлхийн хамгийн гайхамшигтай гурван усан гүүрний талаарх товч мэдээллийг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ.

Магдебургийн усан гүүр /Magdeburg Water Bridge/
1. Дэлхийн хамгийн алдартай, хамгийн гайхалтай усан гүүр Германы Магдербург хотноо байрладаг Магдербургийн усан гүүр юм. Дэлхийн хамгийн урт усан суваг гэгддэг энэ усан гүүрний урт 918 метр аж.

2. 2003 онд Магдербургийн усан замын хэсэг хэлбэрээр нээгдсэн энэ усан гүүр нь Элбе-Хавел суваг /Elbe-Havel Canal/-ийг Миттеллэнд суваг /Mittellandkanal/-тай холбон, Элбе голын дээгүүр байрладаг.

3. Элбе-Хавел болон Миттеллэнд нь урьд нь Магдебургийн ойролцоо нийлсэн байдаг байсан ч Элбе голын нөгөө эрэг дээр усны түвшин хоёр сувгаас нилээд багассан учир хоёр сувгийн хооронд усан онгоцнууд 12 км-ийн тойруу зам туулж явдаг болсон байжээ.

4. Хоёр Герман нэгдсэнээр усан гүүрний барилгын ажил эхлэх үндэс болж, 1997 онд барилгын ажил эхэлж, 6 жилийн хугацаанд 501 сая еврогийн хөрөнгөөр гүүр боссон байна.

5. Энэхүү усан гүүр одоо Берлиний дотоодын боомтуудын сүлжээг Рине голын боомтуудтай холбодог.

6.

Pontcysyllte Aqueduct

7. Уэльсын зүүн хойд хэсэг дэх Дий голын хөндий дээгүүр байрлах Pontcysyllte Aqueduct усан гүүр нь 1795-аас 1805 онд баригдсан бөгөөд Британи дахь хамгийн өндөр, хамгийн урт усан гүүр юм.

8. Энэхүү усан гүүр нь 2009 онд Дэлхийн өв газарт бүртгэгджээ.

9. 307 метр урттай уг усан гүүрний өргөн нь 3,4 метр, өндөр нь 38 метр, гүн нь 1,6 метр юм.

10. Уг усан гүүр 38 метр өндөртэй 19 ширхэг хөндий чулуун баганан тулгуурын дээр ширмэн төмөр нуман тулгуураар тулгуурлан оршино.

11. Ширмэн төмөр болон ган төмөр, чулуу, тоосгоор бүтээгдсэн энэ гүүр маш сүр жавхлантай, ихэмсэг дүр төрхтэй харагддаг аж.

12. Энэхүү усан гүүр нь 19-р зууны эхэн хагаст тус мужийн эдийн засагт жинтэй ач холбогдол үзүүлж, нүүрсний уурхай, металл үйлдвэрлэл, шохойн чулууны карьер, шохой үйлдвэрлэлд хурдацтай хөгжлийг авчирсан. Мөн Уэльсын уулан дахь хөх занарын олборлолт, газар тариалангийн салбарт ч мөн үр ашгаа өгсөн байна.

13. Өдгөө энэ усан гүүрээр нүүрс, шохой тээвэрлэх нь бага болсон ба аялал жуулчлалын алдартай үзмэр газар болжээ.

14. 1954 оноос хойш уг усан гүүр Британий усан замын гол хэсэг болсон байна.

Бартоны дүүжин усан гүүр /Barton Swing Aqueduct/

15. Английн Бартон хотноо Ирвелл голын дээгүүр орших энэхүү дүүжин усан гүүр нь хөдөлгөөнтэй усан гүүр юм. Уг дүүжин усан гүүр нь Манчестер Шип Канал /Manchester Ship Canal/ дээгүүр БриджВотер Канал /Bridgewater Canal/-ыг дамжуулдаг.

16. Нугасан холбоот механизм нь Манчестер шип каналаар илүү олон усан онгоц явах боломжийг бүрдүүлдэг ба том хөлөг онгоцнууд Манчестер шип каналаар явж байхад түүний дээгүүр жижиг, нарийн завинууд явах боломжтой болгодог байна. 100 метрийн урттай, 1450 тонны жинтэй энэ төмөр байгууламж 90 градусын өнцгөөр эргэдэг.

17. Гүүрний тэвшний хоёр төгсгөл дэх хаалга нь 800 орчим тонн ус хадгалдаг. Сувгийн эрэг дээрх бусад хаалганууд нь сувгийн залгаа хэсгүүдэд усаа хадгалдаг.

18. Энэхүү усан гүүр нь Дэлхий дээрх анхны бөгөөд цорын ганц эргэдэг усан гүүр юм. Инженерийн шинжлэх ухааны томоохон ололтонд тооцогддог уг дүүжин усан гүүр 1894 онд ашиглалтанд орж, өнөөг хүртэл ашиглагдсаар байна.

19. Усан гүүрний газарт эхэндээ ердийн хөдөлдөггүй чулуун усан гүүр байсан нь том хэмжээний усан онгоцнууд явах боломжгүй байжээ. Түүнээс улбаалан гүүрний барилгын ажил эхлэх шаардлага урган гарсан байна.

20. БриджВотер болон Манчестер шип каналуудын уулзвар дахь хаалттай байгаа эргэдэг усан гүүр баруун талд нь харагдаж байна. Зүүн талд нь мөн адил эргэдэг авто зам бүхий гүүр харагдаж байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. jerry-man

    2013/03/19 at 17:13

    unen solioti

  2. McTavish

    2013/03/19 at 18:08

    гоё юмоо… зүгээр л гайхамшигтай

  3. Зочин

    2013/03/22 at 09:25

    vneheer gaihaltai ataarhaj bna ingehed manaihan hajuud n hotiin tuvduu bartaat zamiin uraldaantai ………. yu sh gehev dee

  4. Зочин

    2013/03/22 at 14:43

    caak yumaa. manai tur zasgiin baachkaanuud usaa hemne mene gej solioorj baihiin orond usnii hadgalamj barichih heregtei shde. archaagui tsarailaad mungu idehee boldoh yum. olson heden borooroo yu hiihee medehgui teneguud.

  5. Зочин

    2013/03/23 at 23:09

    eooe vnen tasarhai yum aa heleh vg ch alga tegehed manai ene tur zasgiin lalaruudiin bj bgaag chaavaas daa neeree

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *