СКАЙМЕДИА NOW + Хүн бүр ашиглах боломжтой боллоо

0

СКАЙМЕДИА NOW + Хүн бүр ашиглах боломжтой боллоо


СКАЙМЕДИА NOW + Хүн бүр ашиглах боломжтой боллоо

Яг 1 сарын өмнө СКАЙМЕДИА IPTV-ээ халааслаад явах боломж бүхий NOW үйлчилгээг ‘’Скай Си энд Си’’ компанийн хамт олон хэрэглэгчиддээ нэмэлт төлбөргүй хүргэж эхэлсэн билээ. Дуу, дүрсний өндөр нягтрал бүхий телевизийн сувгууд, IPTV Видео сан дахь шилдэг кино, нэвтрүүлгийг ухаалаг утас, таблет дээр үзэхэд ердөө интернэт орчин л хангалттай.
Харин өнөөдрөөс эхлэн зөвхөн СКАЙМЕДИА IPTV хэрэглэгчид биш хүссэн хүн бүр, хаана ч NOW үйлчилгээг ашиглах боломжтой боллоо.

NOW + үйлчилгээ гэж юу вэ?

ХҮН БҮР интернэтийн холболт ашиглан, ХААНААС Ч СКАЙМЕДИА IPTV, Видео санг ашиглах боломжийг олгох болно.

NOW + үйлчилгээг ашигласнаар:

Гадаад, дотоодын шилдэг 30 телевизийн суваг:
Эх орноо дэргэдээс нь тольдох боломжийг танд олгох дотоодын шилдэг 25 суваг, дэлхийн улс төр, бизнес, урлаг соёл, спортын мэдээлэлд таныг хөтлөх HD сувгууд тантай үргэлж хамт байх болно.

7 хоног бүр шинэ, шилдэг кино, нэвтрүүлэг нэмэгдэх “NOWBOX” буюу Видео сангийн үнэгүй контентийн багц:
Дотоодын цоо шинэ кинонууд, хошин шог, “Танайд хоноё”, ‘’Odno’s talk show’’ зэрэг хүн бүрийн үзэх дуртай телевизийн нэвтрүүлэг, хамтлаг дуучдын видео клипүүд энд багтсан. Сар тутамд бүхлээрээ шинэчлэгдэх энэхүү 30 контентыг та хүссэнээрээ, дуртай үедээ, хэдэн ч удаа үзэх боломжтой.

Харин үүнээс ч илүүг үзмээр байна уу? Тэгвэл СКАЙМЕДИА IPTV үйлчилгээний Видео сан бүхлээрээ таны мэдэлд байна.
Ажил дээрээ, метро, таксин дотор, дуусдаггүй семинар, хүсээгүй хүлээлт, эсвэл ажлын завсарлагааны үеэр утасны тоглоом тоглож суухын оронд дуртай киногоо үзэж суух нь хөгжилтэй биш гэж үү? Өөрийн дуртай киногоо ХАЙ, эсвэл шинээр нэмэгдсэн киног САМНА. Танд таалагдах, үзэхийг хүссэн кино эсвэл нэвтрүүлэг манай видео санд байх болно.

Дотоод, гадаадын шилдэг 30 телевизийн суваг, сар бүр шинэчлэгдэх NOWBOX үнэгүй багц, IPTV видео сангийн контентуудтай хаана ч хамт байхын тулд та сард ердөө 5900 төгрөг төлнө. Харин шинэ хэрэглэгч болохын тулд 9,900 төгрөг төлөн 60 хоногийн үйлчилгээний эрх авах юм.

Хэрхэн СКАЙМЕДИА NOW+ үйлчилгээний хэрэглэгч болох вэ?

Та өнөөдрөөс эхлэн манай үйлчилгээний салбарт хандаж, үйлчилгээний эрхээ нээлгэх боломжтой бөгөөд гар утас, таблет гээд ухаалаг төхөөрөмж хэрэглэдэг хүн бүр NOW үйлчилгээг ашиглах боломжтой. Эндээс манай үйлчилгээний салбаруудын байршил, цагийн хуваарийг авна уу.

Гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монголчууддаа зориулан тун удахгүй онлайнаар бүртгэл хийх боломж нээлттэй болох юм.

Хүн бүрийн гарт хүрэх NOW + үйлчилгээний хэрэглэгч болохыг хүсвэл now.skymedia.mn цахим хуудаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

NOW EVERYWHERE, NOW FOR EVERYONE

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *