Pi Day хэмээх өдрийн тухай 10 pi баримт

0

Pi Day гэдэг нь математикын тогтмол тоо π (pi)-гийн өдөр юм. Жил бүрийн 3-р сарын 14-ний өдөр тохиодог энэ өдрийг π тооны эхний гурван орон болох 3, 1, 4 тоонуудтай холбоотойгоор тогтоожээ. Энэ он буюу 2015 оны 3-р сарын 14-нд тохиож байгаа Pi Day нь энэхүү иррациональ тооны эхний 5 орон болох 3,1415 тоог бүрэн харуулсан гэдгээрээ онцгой болж өнгөрчээ. Дараагийн удаа ийм тохиолдол 100 жилийн дараа буюу 2115 оны 3-р сарын 15-нд тохиох юм.

1. Pi Day өдрийг Калифорний Exploratorium музейд 3-р сарын 14-ний 1:59 цагт тэмдэглэсэн.

2. π тооны эхний сая оронд 123456 гэсэн дараалсан тоо тохиолддоггүй нь Pi Day өдрийг бусад ямар ч дараалсан өдрүүдээс нэг сая дахин онцгой болгож байгаа юм.

3. Грек цагаан толгойд pi нь 16 дахь үсэг бөгөөд Англи цагаан толгойд ч 16 дахь үсэг юм.

4. Pi-г биологийн хувьсал, импрессионист урлагаас илүү урт хугацаанд буюу 4000 жилийн туршид судалсан.

5. Зарим хүмүүс π-д ертөнцийн хариултууд агуулагддаг гэж итгэдэг.

Pi Day хэмээх өдрийн тухай 10 pi баримт 1

6. Albert Einstein Pi Day өдрөөр төрсөн.

7. Pi нь 6,4 тэрбум мэдэгдсэн оронтой бөгөөд үүнийг зогсолтгүйгээр уншихад ойролцоогоор 133 жил шаардагдана.

8. Тойрог нь өнцөггүй гэж хэлэхээс илүүтэй тойрог нь хязгааргүй тооны өнцөгтэй гэж хэлэх нь илүү зөв юм.

Pi Day хэмээх өдрийн тухай 10 pi баримт 2

9. Зарим эрдэмтэд хүн төрөлхтөн бүх зүйлээс ул мөр хайхаар программчлагдсан гэж үздэг. Тэд энэ нь бид өөрсдийн ажлаасаа утга учрыг олж чадах цорын ганц зам учраас ийм байдаг гэж үздэг байна.

10. Star Trek-ийн Wolf in the Fold ангид Spock “pi-гийн сүүлийн оронг тооцоол” гэсэн даалгавар өгснөөр хорон санаат компьютерыг эвддэг. Spock бол иррациональ тоог ашиглан асуудлыг оновчтой шийдэж чадсан цорын ганц хүн юм.

Pi Day хэмээх өдрийн тухай 10 pi баримт 3

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *