2015 оны дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгчид

0

Зарим улс орнуудын улс төрийн тэргүүнүүд хэдэн арван мянгаас эхлээд хэдэн сая доллартай тэнцэхүйц цалин авдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн жилийн үндсэн цалин 400,000 доллар авдаг бол Сингапурын ерөнхий сайд Lee Hsien Loong 1,86 сая долларын цалин авдгаараа дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч гэгддэг байна. Гэхдээ дэлхийн бүх ерөнхийлөгчид ийм өндөр цалин авдаггүй. Энэхүү нийтлэлд 2015 оны байдлаар хамгийн бага цалин авдаг ерөнхийлөгчдийн жагсаалтыг толилуулж байна.

5. Энэтхэгийн ерөнхийлөгч Pranab Mukherjee – Жилийн цалин 28,800 доллар

2012 оны 7-р сараас хойш Энэтхэг улсын ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа Pranab Mukherjee-гийн сарын цалин 2,400 доллар байсаар ирсэн нь түүнийг дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгч нарын нэг болгож байгаа аж. Олон хувийн компаниудын ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчид улсынхаа ерөнхийлөгчөөс хэд дахин их цалин авч байна. Гэхдээ энэ ерөнхийлөгч Раштрапати Баванд 340 өрөөтэй аварга том барилгад амьдардаг. Түүний энэ тансаг сууцанд 200 хүн үйлчилгээний албанд ажилладаг.2015 оны дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгчид 3

4. Хятадын ерөнхийлөгч Xi Jinping – Жилийн цалин 22,300 доллар

1,4 тэрбум орчим хүн амтай аварга том гүрнийг удирдаж байгаа ерөнхийлөгчийн жилийн цалин 22,300 доллар. Хэдий саявтархан цалин нь 62 хувиар өссөн ч бусад улс орнуудын удирдагчидтай харьцуулахад бага хэвээр байгаа юм. Их Британий ерөнхий сайдын цалин 219,800 доллар гэдгээс үзэхэд Хятадын ерөнхийлөгчийнхөөс бараг 10 дахин их байгаа юм. Xi-гийн сарын цалин 1,120 байснаа саяхны нэмэгдэлтээр 1,854 доллар болжээ.2015 оны дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгчид 4

3. Тунисын ерөнхийлөгч Beji Caid Essebsi – Жилийн цалин 16,400 доллар

2014 оны 12-р сараас хойш Тунис улсыг удирдаж байгаа Beji Caid Essebsi-гийн өмнөх ерөнхийлөгч Moncef Marzouki 2014 онд цалингийнхаа 2/3-ыг танах сайн дурын шийдвэр гаргаж байсан. Тунис улсын ерөнхийлөгчийн сарын цалин 1,350 доллар.2015 оны дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгчид 5

2. Сенегалын ерөнхийлөгч Macky Sall – Жилийн цалин 15,600 доллар

2012 оны 4-р сард Сенегалын ерөнхийлөгч болсон энэ хүний сарын цалин 1,300 доллар. Ядуу гэр бүлээс гаралтай энэ геологич мэргэжилтэй энэ хүн 2004-2007 оны хооронд ерөнхий сайдаар ажиллаж байсан.2015 оны дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгчид 2

1. Уругвайн ерөнхийлөгч Jose Mujica – Жилийн цалин 15,000 доллар /албан ёсны цалингийн 10%/

2010 оноос хойш энэ улсын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа Jose Mujica үнэндээ дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгч биш юм. Түүний жилийн цалин 144,000 доллар боловч цалингийнхаа 90 орчим хувийг буяны үйлсэд хандивладаг. Энэ нь түүнийг дэлхийн хамгийн өгөөмөр улс төрийн удирдагчийн зэрэгцээ дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгдэхэд хүргэсэн юм. Түүнд банкны данс байхгүйгээс гадна маш бага өртэй. Эхнэрийнхээ цэцгийн фермд даруухан сууцанд амьдарч, 1987 оны VW Beetle унадаг. Түүний албаны унаа нь Chevrolet Corsa бөгөөд тэрээр түүнийгээ ерөнхийлөгчийн машин гэж нэрлэдэг байна.2015 оны дэлхийн хамгийн бага цалинтай ерөнхийлөгчид 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. hohoЗочин

    2015/03/17 at 13:31

    Elbgee hediig avdgiin bol

  2. Myagmar Batgerel

    Myagmar Batgerel

    2015/03/17 at 13:41

    Manai erunhiilugch hediig awdiin???

  3. Myagmar Batgerel

    Myagmar Batgerel

    2015/03/17 at 13:41

    Manai erunhiilugch hediig awdiin???

  4. Myagmar Batgerel

    Myagmar Batgerel

    2015/03/17 at 13:41

    Manai erunhiilugch hediig awdiin???

  5. Зочин

    2015/03/17 at 14:17

    Сэтгэгдэл *хятадад ерөнхийлөгч байдаггүй засаарай

  6. Зочин1234

    2015/03/17 at 15:21

    za da barga avilgaltaigaa hamt bol sard 2.000.0000$

  7. Зочин1234

    2015/03/17 at 15:22

    Elbegee za da barga avilgaltaigaa hamt bol sard 2.000.0000$

  8. Зочин

    2015/03/17 at 17:25

    Сэтгэгдэл *elbegee sard 100 say awdag

  9. Зочин

    2015/03/17 at 20:19

    Сэтгэгдэл *EBII bol sn idjgaa shdee muu hujaa pzda

  10. Зочин

    2015/09/11 at 18:07

    mongol ulsiin yurunhiilugch jiliin tsalin 48000 dollar bolgoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *