Udo Mobile Upload уралдааны ХААН цолыг тодруулах Instagram Party 824-ны өдөр Detroit American Bar-нд болж өнгөрлөө. ХААН цолын эзнээр 10 өдөр алгасалгүй идэвхитэй оролцож, facebook, instagram-ийн LIKE, SHARE-ийн тоогоороо хол тасархай түрүүлсэн Р.Жавхлан тодорсон байна. Ялагч маань “Би өдөр бүр найзуудыгаа уриалаад уралдаандаа идэвхитэй оролцсон. Гэхдээ ялагчийг намайг гэж зарлах хүртэл мөн байх болов уу гэж сэтгэл догдлоод бараг унтаж чадаагүй шүү” гэж шагнал болох Samsung Galaxy SIII-аа гардан авахдаа хэлсэн юм.
Энэ үдэш the Colors хамтлаг амьд хөгжмөөр залуусыг доргиож, Моханик хамтлагийн бөмбөрчин Бадсэр бөмбөрийн цоглог хэмнэлээр гэнэтийн бэлэг барилаа. Мөн мессежний мангасууд хурж хуруу хүчний гайхамшгаараа уралдан X-Mini гар утасны яригчийн эзэд болцгоосон. Энэ өдрийн бас нэгэн онцлох зүйл бол Instagram гэрэл зургийн үзэсгэлэн. 10 өдрийн турш, 10 өөр сэдвийн хүрээнд Udo Mobile Upload уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг олонд дэлгэсэн нь залуусын анхаарлыг ихэд татлаа. Үзэсгэлэнд багтсан гэрэл зураг бүр үе тэнгийн мөр нэг нөхөд маань ямар бүтээлч сэтгэлгээтэйг харуулсан шилдэг бүтээлүүд байлаа. Мэдээж энэ үдшийн сэтгэлийг багагүй хөдөлгөж нилээдгүй доргиож орхисон The Colors хамтлагийн өнгөлөг өөдрөг залуусын дуу, хэмнэл бүр гайхалтай байлаа. Дашрамд хэлэхэд баярлалаа залуусаа :) !
Эцэст нь өдөр бүр гар утаснаасаа онлайн байж өөрийн мэдрэмж, сэтгэлгээгээ илүү бүтээлчээр хөгжүүлж, шинэ өнгө, дүр төрх, хэлбэр дүрсийг тодорхойлж буй залуустаа амжилт, азыг атга атгаар нь шидье.
Дараагийн уралдаан хүртэл түр баяртай. Харин чи зургаа бэлдээрэй!
-
Хөвсгөлийн 13 настай охин үеийнхэндээ зориулан ном орчуулж, аяллын вэб сайт хийж байна
Total4,062 4,062 Хүүхдүүд өөрийнхөө юунд дуртай, ирээдүйд ямар хүн болохоо тодорхойлчихвол… -
Хөгшрөлтийг зогсоох, удаашруулах боломжтой юу?
Total86 86 Юун түрүүнд хөгшрөлт нь биологийн өөрчлөлт бөгөөд бодисын солилцоо удааширж, эд… -
Алдарт Tomorrowland-ийн шилдэг Dj нарын нэг⚡RayRay⚡“Power Expo & Festival”-н тайзан дээр ирж өөрийн галзуу сетээ сонсгохоор боллоо
Total17 17 Дэлхийн шилдэг ТОП-100-н DJane 12 дугаарт, Азийн шилдэг DJane 2 дугаарт эрэмбэ… -
Power Expo Festival дээр “The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийнэ
Total64 64 Экстрим, энтертайнмент, экспо гурвыг хослуулах “POWER EXPO & FEST” наадам н… -
Холливудыг хөлдөө “сөгдүүлсэн” Хятадын кинонууд
Total299 299 1.4 тэрбум гаруй хүн амтай Хятадын асар том зах зээлд өндөр хөгжилтэй бүхий л… -
Битүүнээс өмнө амжуулж хийх зүйлс
Total56 56 Сар шинийн нүсэр их ажлын наана өөртөө багахан цаг зарцуулж ирэх жилээ илүү гоё…