“ТАВАН БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн гурав дахь азтан тодорлоо

0

“ТАВАН БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн гурав дахь азтан тодорлоо
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Юнител” групп, урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчийнхээ амьдралын баталгааг хангах үүднээс “Таван байр II” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн гурав дахь байрны эзнээр 85 настай буурай тодорлоо.
Охиноо дагуулж ирээд байрныхаа батламжийг гардаж авсан Ш. Самбуу гуай “Юнителийнхээ хүүхдүүдэд баярлаж байна” гэдэг үгийг олонтаа хэлсэн юм. Түүнийг азтан болгосон дугаар охиных нь нэр дээр байдаг бөгөөд Самбуу гуай “Хүүхдүүдийн минь буян заяа түшлээ” хэмээж байсан юм. Түүнтэй ярилцлаа.
Насны тань гар гийж Европ маягаар тохижуулсан бүрэн тавилгатай байрны эзэн болсонд баяр хүргэе.
Үнэхээр баярлаад хэлэх үг олдохгүй байна. Анх Юнител компани байгуулагдахад охин Эрдэнэчимэг маань энэ дугаарыг надад авч өгсөн. Хөгшин бид хоёр Шувуун фабрикт амьдардаг юм. Тэгээд л хүүхдүүдтэйгээ холбоо барьж бай гэж гар утас авч өгсөн нь тэр. Тэгтэл охины маань авч өгсөн дугаар намайг сайхан байртай болголоо.Азтан болсноо яаж мэдсэн бэ?

Азтан болно гэдэгтээ итгэлгүй байсан ч үзээд алдана даа гэж бодоод нэгж аваад байсан. Хүүхдүүд маань телевизийн хөтөлбөртэй сэтгүүл авчирч өгөөгүй учраас азтан шалгаруулах мэдээг үзэж чадаагүй. Хөгшин маань асаргаанд байдаг болохоор тэр бүр телевизээ асаагаад байдаггүй л дээ. Тэгтэл Завхан аймгаас хамаатан садан маань залгаад, хүмүүс баяр хүргэж утсаар яриад байх юм. Эхэндээ азтан болсон гэдэгтээ итгээгүй. 100 гаруй хүн яриад байхаар итгэдэг юм байна. Одоо ч мессеж ирсээр байна. Энэ дугаар охин Эрдэнэчимэгийн маань нэр дээр байдаг юм. Өнөөдөр охинтойгоо ирж байрныхаа батламжийг авлаа.

Шинэ байрандаа өөрөө амьдрах уу эсвэл охиноо оруулах уу?

Энэ охин маань ерөнхийдөө хөгшин бид хоёрыг авч явдаг. Тэгэхээр бүгдээрээ л нүүж очно доо. Их сайхан агаар салхитай газарт сүндэрлэж байгаа байр гэнэ лээ. Насны маань буян бас ивээж байх шиг байна. “Юнител”-ийнхэндээ над шиг олон хүнийг баярлуулсан, буянтай үйлс хийж байгаарай гэж хүсмээр байна.

Зүүн гар талаас:
Юнител группийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Б. Батчүлтэм, “Wind” гар утасны азтын Г. Мөнгөншагай,
Юнител группийн маркетингийн газрын менежер Х. Тогтохбаяр, “Байрны азтан” Ш. Самбуу, С. Эрдэнэчимэг, “Ideos” гар утасны азтан Б. Баасанхүү

Яармагийн дэнж дээр сүндэрлэж буй “Шинэ гэр” залуусын хотхонд байр хожсон Ш. Самбуу гуайгаас гадна гар утасны азтангууд шагналаа гардаж авсан юм. “Dopin” гар утас, Dopin үйлчилгээний шинэ дугаар, “Lava” ухаалаг гар утас “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцыг гурван сарын турш үнэгүй ашиглах эрхийн хамт хожсон азтангууд орон нутагт байдаг учраас өөрийн биеэр шагналаа авч амжсангүй. Харин “Wind” гар утас, урьдчилсан төлбөрт үйлчилгээний шинэ дугаар, 5000 төгрөгийн цэнэглэгч картын эзнээр Г. Мөнгөншагай тодорсон юм. Тэрбээр “Энэ дугаар маань миний нэр дээр байдаг боловч аав маань барьдаг юм. Аавын маань аз ивээсэнд баяртай байна. Утсаа аавдаа өгнө” гэлээ. “IDEOS X5” ухаалаг гар утас болон “Сонгодог” үйлчилгээний шинэ дугаарыг 1GB дата багцыг гурван сарын турш үнэгүй ашиглах эрхийн эзэн Г. Баасанхүү “Орчин үеийн гоё гар утас хожсонд баяртай байна. Утсаа өөрөө барина. Цаашдаа байрны азтан болно гэдэгтээ итгэлтэй байна” гэсэн юм.

Иж бүрэн тавилгатай байрны сугалаанд оролцож буй эрхэм хэрэглэгч нартаа азтан болох боломжийг ижил тэгш олгох үүднээс ердөө 1 сая сугалааг гаргаж байгаа билээ. Та уг сугалааны хүрээнд иж бүрэн тавилгатай байр хожихоос гадна IDEOS X5, Lava, Dopin, Wind зэрэг гар утаснуудыг дугаарын хамт хожих боломжтой. Эрхэм хэрэглэгч та HAPPY TIME-ийн 3000, 5000, 10000 болон DOPIN үйлчилгээний 6000 төгрөгийн картаар дансаа цэнэглэснээр “5 БАЙР ХӨТӨЛБӨР II”-ийн ДӨРӨВ дэх байрны эзэн тодруулах сугалаанд оролцох боломжтой болох юм. Сугалааны тохирлыг МҮОНТ-р шууд дамжуулах болно. Таныг азын тэнгэр ивээг.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *