ПЭПСИ БРЭНД, МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

0

ПЭПСИ БРЭНД, МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

ПЭПСИ БРЭНД, МОНГОЛЫН САГСАН БӨМБӨГИЙН ХОЛБОО
ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
Дэлхийд тэргүүлэгч PEPSI брэндийн Монгол дах онцгой эрхт үйлдвэрлэгч “Жи Эн Бевережис” ХХК болон Монголын Сагсан бөмбөгийн холбоо урт хугацаанд хамтран ажиллахаар болж, УИХ-ын гишүүн, Монголын Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ц.Мөнх-Оргил, “Жи Эн Бевережис” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Батмагнай нар хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагааны гэрээний үндсэн зорилго нь Сагсанбөмбөгийн спортыг Монголд хөгжүүлэх, сурталчилах, улмаар Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, түүнчлэн уг спортоор дамжуулан өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа архидалт, тамхидалтаас урьдчилан сэргийлэх, хүрээлэн буй орчноо хамгаалах зорилгоор Пэпси брэндээс санаачлан хэрэгжүүлж буй АРХИГҮЙ-ТАМХИГҮЙ-ХОГГҮЙ ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхээр зорьж байна.

[ XopoM.com ] фото

Хамтын ажиллагааны хүрээнд нийт 4 төрлөөр сагсан бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулах ба 11 сараас эхлэн ЕБС-ын сурагчдын аварга шалгаруулах “Pepsi Junior League”, мөн 11 сараас мэргэжлийн сагсанбөмбөгийн тамирчдыг шалгаруулах “Pepsi-D League”, 2012 оны 1-р сараас Их-дээд сургуулиудын оюутнуудын аварга шалгаруулах “Pepsi College League”, 2012 оны Монголын үндэсний сагсанбөмбөгийн аварга шалгаруулах “Pepsi National League” тэмцээнүүдийг зохион байгуулах юм байна.

Дашрамд дурьдахад Pepsi брэнд нь Монголд үйлдвэрлэгдэж эхлээд 1 жил болж байгаа боловч өнгөрсөн 1 жилийн хугацаанд нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын урлаг соёл, өв уламжлал, байгаль экологийг хамгаалах, хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг идэвхитэй санаачлан хэрэгжүүлж байгаа бол энэ удаад 1 жилийн ой дээрээ Монголын спортын салбар, тэр дундаа сагсанбөмбөгийн спортыг дэмжиж ажиллахаар боллоо.

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *