Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд

1

Та бидний өмсөж эдэлдэг бүх төрлийн хувцсанд угаах, арчлах, индүүдэх, хатаах өөр өөрийн гэсэн дүрэм журам, зааварчилгаа байдаг. Хэрвээ бид энэхүү зааварчилгааг яг таг дагадаг бол хувцаснууд маань цагаасаа өмнө хуучирч элэгдэх, муудах гэдэг зүйлтэй тулгарахгүй. Гэхдээ зөвхөн хувцасны дотор талд байх шошгон дээрх зааврыг дагаснаар хувцасны тань эдэлгээ уртасна гэвэл бас эндүүрэл аж. Бид хувцсаа өлгүүрт өлгөхдөө хүртэл алдаа гаргадаг болохыг дараах нийтлэлд харуулсан байна.

1. Төмөр утсан өлгүүрний оронд эсгий өлгүүр сонго

Төмөр утсан өлгүүр нь хүнд даавуун хувцсанд хангалттай дэмжлэг болж чаддаггүйгээс гадна удаан хугацаагаар өлгөөтэй байсан хувцсанд өлгүүрийн хэлбэрээр мөр гардаг. Үүний оронд эсгий өлгүүр сонговол хуванцар өлгүүрнээс бага зай эзлэх боловч төмөр утсан өлгүүр шиг хувцсанд мөр үлдээхгүй.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 1

2. Хувцсаа өлгүүрт өлгөж бус тохож хатаа

Өлгүүрт өлгөж хатаах үед хүндийн жин цамцны захыг сунгахын хамт уртааш нь сунгадаг. Хэрвээ хатаагч байхгүй бол хувцсаа зурагт харуулсан шиг эвхээд өлгүүр дээрээ тохож хатаагаарай.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 2

3. Хуурай цэвэрлэгээний гялгар уутыг нь авч хая

Хуурай цэвэрлэгээнээс авсан хувцаснаасаа гялгар уутыг нь ав. Даавуу нь амьсгалах хэрэгтэй байдаг ба гялгар уут үнэр болон чийгийг хувцсанд шингээдэг. Хэрвээ хувцасны шүүгээн дэх хувцаснууд чинь үрчийсэн бол та өлгүүрнүүдээ хэт шахаж байрлуулсан гэсэн үг. Үрчлээс нугалаасгүй байлгахыг хүсвэл өлгүүрнүүдийг хооронд нь тодорхой хэмжээний зайтай байрлуул.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 3

4. Хувцсаа байнга хуурай цэвэрлэгээнд өгөх хэрэггүй

Байнга хуурай цэвэрлэгээнд өгсөн хувцасны материал мууддаг. Зөвхөн хуурай цэвэрлэгээгээр цэвэрлэ /dry-clean only/ гэсэн заалттай хувцсыг л хуурай цэвэрлэгээнд өг. Хуурай цэвэрлэгээ /dry-clean/ гэсэн бол /олонх нийлэг, ноолуур, полиэфирийн мяндас материалууд/ үүнийг гэртээ гараар угаахад болох бөгөөд дэлгэж хатаана.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 4

5. Хөхний даруулгыг шүүгээнд замбараагүй чихэж болохгүй

Хөхний даруулганы аягыг нугалж эргүүлэх нь хэлбэрийг нь алдагдуулдаг. Дотуур хувцасны дэлгүүрт өрсөн байдагтай адилаар нэг нэгэнд нь углах маягаар тавь.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 5

6. Усны хувцсаа бүү мушги

Усны хувцасныхаа усыг шавхах гэж мушгих нь түүний уян хатан чанарыг алдагдуулж, хэлбэргүй болгодог. Алчууран дээр дэлгэж тавиад, алчуурны нөгөө хэсгээр дарах, ороох маягаар усыг нь шавх. Тэгээд гүйцэт хатаахын тулд дэлгэж тавь.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 6

7. Усны хувцсыг угаалгын машинд угааж, хатаах буруу

Энэ нь өнгийг бүдгэрүүлж, даавууг бөөгнөрүүлдэг. Гарцаагүй шаардлагаас бусад тохиолдолд бага зэргийн угаалгын бодис бүхий усанд гараар угааж, дэлгэж хатаа.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 7

8. Хөлстэй дасгалын хувцсаа угаалгын сагс руу шууд шидэхээс зайлсхий

Ингэх нь хөгц шиг үнэр хувцсанд шингэхэд хүргэдэг. Бохир хувцастай сагс руу шидэхийн өмнө хөлсийг нь хаттал өлгүүрт өлгө.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 8

9. Жинсэн өмднийхөө товч, цахилгааныг бүрэн товчлоод дотрыг нь эргүүл

Зарим хувцсыг товчилж угаахад сунадаг. Харин жинсний хувьд эсрэг. Мөн жинс гэх мэт будаг ихтэй хувцсыг будаг нь бүдгэрэхээс сэргийлж, дотрыг нь эргүүлж угаах хэрэгтэй.Та бидний хувцсаа сүйтгэдэг буруу зуршлууд 9

1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Лхагва

    2015/02/26 at 01:36

    Шаана биз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *